ЭХЛЭЛ 45:4-10

ЭХЛЭЛ 45:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иосеф ах нартаа —Над уруу ойртоцгоо гэсэнд тэд ойртон очжээ. Тэгээд Иосеф —Би бол та нарын дүү Иосеф, та нарын Египет уруу худалдсан тэр хүн чинь байна. Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ. Энэ нутагт хоёр жилийн турш ган зуд болсон бөгөөд бас дахин таван жил газар хагалж ч чадахгүй, ургац хурааж ч чадахгүй. Бурхан их авралаараа та нарыг амьд үлдээж, үр удмыг чинь газар дэлхий дээр уламжлуулан үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ. Тийм учраас намайг нааш нь та нар явуулаагүй, харин Бурхан явуулсан. Бурхан намайг Фараоны эцэг, түүний бүх гэрийн эзэн, Египетийн бүх нутгийн захирагч болгосон билээ. Та нар эцэг дээр минь түргэн очиж, түүнд “Таны хүү Иосеф ингэж хэлэв. «Бурхан таны хүү Иосефыг бүх Египетийн эзэн болгожээ. Над уруу даруй түргэн ирээч. Та үр хүүхэд, ач зээ нар, мал сүрэг, бүх эд хөрөнгийнхөө хамт Гошен нутагт амьдран сууж, надад ойрхон бай.

Хуваалцах
ЭХЛЭЛ 45 унших

ЭХЛЭЛ 45:4-10 Ариун Библи 2013 (АБ2013)

Иосеф ах нартаа —Надад ойрт гэсэнд тэд ойртон очжээ. Тэгээд Иосеф —Би та нарын Египет уруу худалдсан тэр дүү Иосеф чинь байна. Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ. Энэ нутагт хоёр жилийн турш өлсгөлөн болсон бөгөөд бас дахин таван жил газар хагалж ч чадахгүй, ургац хурааж ч чадахгүй. Бурхан их авралаараа та нарыг амь хэлтрүүлж, үр удмыг чинь газар дэлхий дээр үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ. Тийм учраас намайг нааш нь та нар явуулаагүй, харин Бурхан явуулсан. Бурхан намайг Фараоны эцэг, түүний бүх гэрийн эзэн, Египетийн бүх нутгийн захирагч болгосон билээ. Та нар эцэг дээр минь түргэн очиж, түүнд “Таны хүү Иосеф ингэж хэлэв. «Бурхан таны хүү Иосефыг бүх Египетийн эзэн болгожээ. Над дээр бушуухан ирээч. Та үр хүүхэд, ач зээ нар, мал сүрэг, бүх эд хөрөнгийнхөө хамт Гошен нутагт амьдран сууж, надад ойрхон бай.

Хуваалцах
ЭХЛЭЛ 45 унших