ЭХЛЭЛ 15:13-16
ЭХЛЭЛ 15:13-16 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН, Абрамд —Чиний үр удам хүний нутагт ирмэл хүн болж тэнд боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жил дарлагдана гэдгийг мэдтүгэй. Мөн тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ. Түүний дараа тэд их эд юмтай гарч ирнэ. Чиний хувьд, чи урт наслаад, эцэг өвгөд уруугаа амар тайвнаар очиж, тавигдах болно. Харин тэд дөрөв дэх үедээ нутагтаа эргэж ирнэ. Учир нь аморичуудын хилэнц арай дүүрээгүйгээс тэр болой гэжээ.
ЭХЛЭЛ 15:13-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН Абрамд —Чиний үр удмынхан өөрсдийнх нь бүс нутагт харь хүмүүс болоод, дөрвөн зуун жилийн турш зарцлагдаж, дарлагдах болно гэдгийг баттай мэдэж ав. Би тэднийг зарцлах үндэстэнг нь шүүнэ. Түүний дараа чиний үр удам их эд юмстай гарч ирнэ. Харин чи урт наслаад, өвөг дээдэс уруугаа амар тайвнаар очиж, ясаа тавих болно. Дөрөв дэх үедээ чиний үр удам энэ нутаг уруугаа эргэж ирнэ. Учир нь аморичуудын гэм нүгэл нь арай дүүрээгүйгээс тэр болой.