ЭХЛЭЛ 15:13-16

ЭХЛЭЛ 15:13-16 АБ2004

ЭЗЭН Абрамд —Чиний үр удмынхан өөрсдийнх нь бүс нутагт харь хүмүүс болоод, дөрвөн зуун жилийн турш зарцлагдаж, дарлагдах болно гэдгийг баттай мэдэж ав. Би тэднийг зарцлах үндэстэнг нь шүүнэ. Түүний дараа чиний үр удам их эд юмстай гарч ирнэ. Харин чи урт наслаад, өвөг дээдэс уруугаа амар тайвнаар очиж, ясаа тавих болно. Дөрөв дэх үедээ чиний үр удам энэ нутаг уруугаа эргэж ирнэ. Учир нь аморичуудын гэм нүгэл нь арай дүүрээгүйгээс тэр болой.