ЕЗЕКИЕЛ 34:23-31

ЕЗЕКИЕЛ 34:23-31 Ариун Библи 2013 (АБ2013)

Дараа нь Би тэдний дээр нэгэн хоньчинг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэр тэднийг тэжээнэ. Тэр өөрөө тэднийг тэжээж, хоньчин нь болно. ЭЗЭН Би Бурхан нь болж, Миний зарц Давид тэдний дунд ноён болно. ЭЗЭН Би айлдсан билээ. Би тэдэнтэй энх тайвны гэрээ байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм. Би тэднийг болоод толгодын минь эргэн тойрны газруудыг ерөөл болгоно. Цаг улиралд нь Би бороог оруулах болно. Тэр нь ерөөлийн бороо болох билээ. Бас хээр талын мод жимсээ гаргаж, газар нь ургацаа ургуулж, тэд нутагтаа аюулгүй байх болно. Би буулгыг нь эвдэж, тэднийг боолчилж байсан хүмүүсийн гараас тэднийг аврах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Тэд цаашид үндэстнүүдэд олз болохгүй, газрын араатнууд тэднийг залгихгүй. Харин тэд аюулгүй амьдарч, хэн ч тэднийг айн цочирдуулахгүй. Би тэдэнд алдрын ургамлыг ургуулан энэ газар дахь өлсгөлөнд дахин үл өртөж, үндэстнүүдийн басамжлалыг цаашид тэд үүрэхгүй. Тэгээд тэдний Бурхан ЭЗЭН Би тэдэнтэй хамт байгааг, Израилийн гэр бол Миний ард түмэн мөн гэдгийг тэд мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Та нар Миний хонинууд, бэлчээрийн минь хонинууд харин Би Бурхан чинь мөн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

ЕЗЕКИЕЛ 34:23-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

Дараа нь Би тэдний дээр нэгэн хоньчинг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэрээр тэднийг тэжээх болно. Тэр өөрөө тэднийг тэжээж, тэдний хоньчин болно. ЭЗЭН Би тэдний Бурхан болж, Миний зарц Давид тэдний дунд ноён болно. ЭЗЭН Би айлдсан билээ. Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм. Би тэднийг болон Миний толгодын эргэн тойрон дахь газруудыг ерөөл болгоно. Цаг улиралд нь Би бороог оруулах болно. Тэр бол ерөөлийн бороо болох билээ. Бас хээр талын мод жимсээ гаргаж, газар нь ургацаа ургуулж, тэд нутагтаа аюулгүй байх болно. Би тэдний буулгыг эвдэж, тэднийг боолчилж байсан хүмүүсийн гараас тэднийг аврах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Тэд цаашид үндэстнүүдэд олз болохгүй, газрын араатнууд тэднийг залгихгүй. Харин тэд аюулгүй амьдарч, хэн ч тэднийг айлгахгүй. Би тэдэнд зориулан алдар цуутай тариалангийн газрыг байгуулна. Тэд энэ газар дахь өлсгөлөнд дахин үл өртөж, үндэстнүүдийн басамжлалыг цаашид үүрэхгүй. Тэгээд тэдний Бурхан ЭЗЭН болох Би тэдэнтэй хамт байгааг Израилийн гэр болох тэд Миний ард түмэн мөн гэдгийг тэд мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Миний хонинууд, Миний бэлчээрийн хонинууд аа, та нарын хувьд гэвэл, та нар бол хүмүүс бөгөөд Би бол та нарын Бурхан мөн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.