Езекиел 34

34
Израилийн хуурамч хоньчид
1Дараа нь ЭЗЭНий үг надад ирж
2Хүний хүү чи, Израилийн хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэр хоньчдод “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Өөрсдийгөө тэжээж байсан Израилийн хоньчид хөөрхий еэ! Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой бус уу? 3Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, хонин сүргийг тэжээлгүй, тарган хонийг нядалдаг. 4Эмгэгтэйг нь та нар үл тэнхрүүлж, өвчтэйг нь та нар эс эдгээн, гэмтсэнийг нь та нар үл боож, бутарсныг эс буцааж, гээгдсэнийг үл хайв. Харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлов. 5Хоньчин дутагдсан тул тэд бутарч, тал хээрийн араатан бүрийн идэш болж, тарцгаав.#Тоо 27:17; 1Ха 22:17; Мт 9:36; Мк 6:34 6Хонин сүрэг минь бүх уулаар, өндөр толгод бүрээр төөрөлдөв. Хонин сүрэг минь газрын бүх гадаргаар тараагдав. Тэднийг хайх, бэдрэх хүн ганц ч алга байв.»” 7Тиймээс хоньчид та нар, ЭЗЭНий үгийг сонс. 8«Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж «Үнэхээр хонин сүрэг минь олз болж, хоньчин дутагдсан тул хонин сүрэг минь хээрийн бүх араатны идэш болоход Миний хоньчид хонин сүргийг минь бэдрээгүй. Харин ч хоньчид өөрсдийгөө тэжээж, хонин сүргийг минь эс тэжээсэн» гэв. Тиймээс 9хоньчид та нар ЭЗЭНий үгийг сонс. 10Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би хоньчдын эсрэг байгаа, Би тэднээс хонинуудаа шаардаж, тэднээр хонинуудыг тэжээлгэхээ болино. Тийнхүү хоньчид дахин өөрсдийгөө үл тэжээнэ. Харин Би хонин сүргээ тэдний идэш болгохгүйн тулд амнаас нь аварна» гэв.
Бурхан ЭЗЭН-жинхэнэ хоньчин
11Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би хонинуудаа Өөрөө бэдэрч олох болно. 12Тарж бутарсан хоньдынхоо дунд байхдаа сүрэгтээ санаа тавьдаг хоньчин адил тийнхүү Би хоньдынхоо төлөө санаа тавьж, үүлтэй, бүрэнхий өдрөөр тарсан хамаг газраас нь тэднийг аврах болно. 13Би ард түмнүүдээс тэднийг гаргаж, улсуудаас тэднийг цуглуулж, тэднийг уугуул нутагт нь аваачна. Израилийн уулс, урсгалуудын дэргэд мөн тэр нутаг дахь хүмүүс оршин буй хамаг газарт Би тэднийг тэжээх болно. 14Би тэднийг сайн бэлчээрт тэжээх бөгөөд бэлчээрлэх газар нь Израилийн өндөр уулан дээр байна. Тэнд тэд сайн бэлчээрт хэвтэж, Израилийн уулс дээр арвин бэлчээрт идээшлэх болно. 15Би сүргээ тэжээж хотлуулна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 16«Би, төөрснийг нь хайн туугдсаныг нь буцааж, гэмтсэнийг боож өвчтэйг тэнхрүүлнэ. Харин тарган ба тэнхлүүнийг Би устгах болно. Би тэднийг шударга ёсоор тэжээнэ.» 17Хонин сүрэг минь ээ, та нарын тухайд Эзэн БУРХАН айлдахдаа «Харагтун. Би нэг хонь ба нөгөө хонины хоорондохыг, хуц ба ухнануудын хоорондохыг шүүх болно. 18Сайн бэлчээрт идээшилж, хөлөөрөө бэлчээрийнхээ үлдсэнийг талхлах бөгөөд тунгалаг усыг ууж, үлдсэнийг нь хөлөөрөө булингартуулах нь та нарын хувьд ялимгүй зүйл гэж үү? 19Миний сүргийн хувьд, хөлөөрөө талхалсныг чинь тэд идэж, хөлөөрөө булингартуулсныг чинь тэд уух ёстой болдог!» хэмээв. 20Тиймээс Эзэн БУРХАН тэдэнд ингэж айлдаж байна. «Харагтун. Би, зөвхөн Би тарган хонь ба туранхай хонины хоорондохыг шүүх болно. 21Та нар бөөрөөрөө бас мөрөөрөө түлхэж, хамаг сул доройг гадагш тартал нь тэдэн уруу эврээрээ мөргөж байгаа учраас 22Би сүргээ аварч, тэд олз болохгүй. Би хонь хонины хоорондохыг шүүх болно. 23Дараа нь Би тэдний дээр нэгэн хоньчинг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэр тэднийг тэжээнэ. Тэр өөрөө тэднийг тэжээж, хоньчин нь болно.#Илч 7:17 24ЭЗЭН Би Бурхан нь болж, Миний зарц Давид тэдний дунд ноён болно. ЭЗЭН Би айлдсан билээ.#Езк 37:24 25Би тэдэнтэй энх тайвны гэрээ байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм. 26Би тэднийг болоод толгодын минь#34:26 толгод: 20:40 үз. эргэн тойрны газруудыг ерөөл болгоно. Цаг улиралд нь Би бороог оруулах болно. Тэр нь ерөөлийн бороо болох билээ. 27Бас хээр талын мод жимсээ гаргаж, газар нь ургацаа ургуулж, тэд нутагтаа аюулгүй байх болно. Би буулгыг нь эвдэж, тэднийг боолчилж байсан хүмүүсийн гараас тэднийг аврах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 28Тэд цаашид үндэстнүүдэд олз болохгүй, газрын араатнууд тэднийг залгихгүй. Харин тэд аюулгүй амьдарч, хэн ч тэднийг айн цочирдуулахгүй. 29Би тэдэнд алдрын ургамлыг ургуулан энэ газар дахь өлсгөлөнд дахин үл өртөж, үндэстнүүдийн басамжлалыг цаашид тэд үүрэхгүй. 30Тэгээд тэдний Бурхан ЭЗЭН Би тэдэнтэй хамт байгааг, Израилийн гэр бол Миний ард түмэн мөн гэдгийг тэд мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 31«Та нар Миний хонинууд, бэлчээрийн минь хонинууд харин Би Бурхан чинь мөн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 34: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү