Езекиел 35

35
Сеир уулыг шүүх нь
1Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж#Иса 34:5–17, 63:1–6; Иер 49:7–22; Езк 25:12–14; Амо 1:11–12; Оба 1–14; Мал 1:2–5
2Хүний хүү, Сеир уулын эсрэг нүүрээ чиглүүлж, түүний эсрэг эш үзүүлэн 3түүнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«Сеир уул аа, харагтун,
Би чиний эсрэг байна.
Би чиний эсрэг мутраа сунгаж,
Чамайг эзгүйрүүлж хоосруулна.
4Би хотуудыг чинь балгас болгож,
Чи эзгүйрэх болно.
Тэгээд чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
5Чамд үүрдийн дайсагнал байсан бөгөөд чи Израилийн хөвгүүдийг гай гамшгийнх нь үед, эцсийн шийтгэлийн үед илдний хүчинд тушаасан учир 6«Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаад “Би чамайг цус урсгалтад тушаан цус урсгалт чамайг мөрдөх болно. Чи цус урсгалтыг үзэн ядаагүй болохоор цус урсгалт чамайг мөшгөх болно. 7Би Сеир уулыг эзгүйрүүлэн хоосруулж, түүгээр дайран өнгөрөгч болон буцагчдыг түүнээс таслах болно. 8Би уулсыг нь тэдний үхдэлээр дүүргэнэ. Илдэнд алагдагсад чиний толгод, хөндий, бүх жалганд чинь унах болно. 9Би чамайг үүрдийн хоосрол болгож, хотууд чинь дахин оршин суугчидтай болохгүй. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 10Хэдийгээр ЭЗЭН тэнд байсан боловч чи “Энэ хоёр үндэстэн, энэ хоёр нутаг нь минийх болж, бид тэднийг эзэмшинэ” гэж хэлсэн учраас 11«Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Тэднийг үзэн ядсанаас болж чиний үзүүлсэн уур хилэн, атаа жөтөөний чинь дагуу Би чамтай харьцах болно. Чамайг шүүх цагт Би тэдний дунд Өөрийгөө мэдүүлэх болно. 12Чи Израилийн уулсын эсрэг “Тэд хоосорч, бидний идэш болон өгөгдсөн” гэж хэлсэн бүх басамжлалыг чинь ЭЗЭН Би сонссон гэдгийг чи тэгэхэд мэдэх болно. 13Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ» гэв. 14Эзэн БУРХАН ийн айлдахдаа «Бүх дэлхий баярлаж байгаатай адил Би чамайг эзгүйрүүлэх болно. 15Израилийн гэрийн өв хоосорсонд чи баярласантай адил Би чамд түүнчлэн үйлдэх болно. Сеир уул аа, Едом бүхлээрээ, та нар хоосрох болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэжээ.”

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 35: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү