ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 6:14-30

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 6:14-30 Ариун Библи 2013 (АБ2013)

Эдгээр нь тэдний эцгийн бүлийн тэргүүн нар болой. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар юм. Тэд Реубений ургууд билээ. Симеоны хөвгүүд нь Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар болон канаан эмэгтэйн хөвгүүн Шаул нар юм. Тэд Симеоны ургууд билээ. Левийн хөвгүүдийн нэрс нь уг угсаа дагуу Гершон, Кохат, Мерари бөгөөд Левийн амьдралын жилүүд зуун гучин долоон жил байв. Гершоны хөвгүүд нь ургуудынхаа эрэмбээр Либни, Шимеи нар билээ. Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд Кохатын амьдралын жилүүд зуун гучин гурван жил байв. Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар юм. Тэд уг угсаа дагуу левичүүдийн ургууд билээ. Амрам нь авга эгч Иохебедыг эхнэрээ болгон авч, тэр эмэгтэй түүнд Аарон Мосе хоёрыг төрүүлжээ. Амрамын амьдралын жилүүд зуун гучин долоон жил байжээ. Изхарын хөвгүүд нь Кора, Нефег, Зихри нар билээ. Уззиелийн хөвгүүд нь Мишаел, Елзафан, Ситри нар билээ. Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэр болгон авчээ. Тэр эмэгтэй түүнд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв. Корагийн хөвгүүд нь Ассир, Елкана, Абиасаф нар юм. Тэд корачуудын ургууд билээ. Аароны хүү Елеазар нь Путиелийн охидын нэгийг эхнэр болгон авч, тэр эмэгтэй түүнд Финехасыг төрүүлсэн. Тэд ургуудынхаа дагуу левичүүдийн эцгүүдийн гэрийн тэргүүлэгчид билээ. “Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр нь Египет газраас гарга” гэж ЭЗЭН, Аарон Мосе нарт айлдсан билээ. Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах талаар Египетийн хаан Фараонд хэлсэн хүмүүс нь Мосе Аарон нар юм. Египетийн нутагт ЭЗЭН, Мосед айлдсан тэр өдөр ЭЗЭН, Мосед —Би бол ЭЗЭН. Миний чамд айлдсан бүхнийг Египетийн хаан Фараонд хэл гэв. Гэвч Мосе, ЭЗЭНий өмнө —Үзэгтүн, би ам хагараагүй хүн. Намайг Фараон яаж сонсох билээ? гэж хэлэв.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 6:14-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

Эдгээр нь тэдний эцгүүдийн гэрүүдийн тэргүүлэгчид болой. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар юм. Тэд Реубений ургууд билээ. Симеоны хөвгүүд нь Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар болон Канаан эмэгтэйн хөвгүүн Шаул нар юм. Тэд Симеоны ургууд билээ. Левийн хөвгүүдийн нэрс нь насныхаа эрэмбээр Гершон, Кохат, Мерари бөгөөд Леви зуун гучин долоо насалжээ. Гершоны хөвгүүд нь ургуудынхаа эрэмбээр Либни, Шимеи нар билээ. Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд Кохат зуун гучин гурав насалжээ. Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар юм. Тэд үеийн дагуу левичүүдийн ургууд билээ. Амрам нь авга эгч Иохебедыг өөрийн эхнэр болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Аарон болон Мосег төрүүлжээ. Амрам зуун гучин долоо насалжээ. Изхарын хөвгүүд нь Кора, Нефег, Зихри нар билээ. Уззиелийн хөвгүүд нь Мишаел, Елзафан, Ситри нар билээ. Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэрээ болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв. Корагийн хөвгүүд нь Ассир, Елкана, Абиасаф нар юм. Тэд корачуудын ургууд билээ. Аароны хүү Елеазар нь Путиелийн охидын нэгийг эхнэр болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Финехасыг төрүүлсэн. Тэд ургуудынхаа ёсоор левичүүдийн эцгүүдийн гэрүүдийн тэргүүлэгчид билээ. “Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр Египетийн газраас гарга” гэж ЭЗЭН Аарон, Мосе нарт айлдсан билээ. Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах талаар Египетийн хаан Фараонд хэлсэн хүмүүс бол Мосе, Аарон билээ. Египетийн нутагт ЭЗЭН Мосед айлдсан тэр өдөр ЭЗЭН Мосед хандан —Би бол ЭЗЭН. Миний чамд айлдсан бүхнийг Египетийн хаан Фараонд хэл гэв. Гэвч Мосе ЭЗЭНий өмнө —Үзэгтүн, би уран цэцэн ярьж чадахгүй. Намайг Фараон яаж сонсох билээ? гэж хэлэв.