Гэтлэл 6

6
Чөлөөлөлтийг баталгаажуулав
1ЭЗЭН, Мосед
—Намайг Фараонд юу үйлдэхийг одоо чи харна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв.
2Бурхан цааш нь Мосетэй ярин түүнд
—Би бол ЭЗЭН.#Эх 17:1, 28:3, 35:11; Гэт 3:13–15 3Би Абрахам, Исаак, Иаковт Төгс Хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭН#6:3 ЭЗЭН: 3:14 үз. гэдэг нэрээрээ Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй. 4Би мөн тэдэнд Канаан нутгийг, хэрэн хэсээд цагаачилж суугаа нутгийг нь өгөхөөр гэрээгээ тэдэнтэй байгуулсан. 5Би Египетийн боолчлолд орсон Израилийн хөвгүүдийн ёолохыг сонсож, гэрээгээ саналаа. 6Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна. 7Тэгээд Би та нарыг ард түмнээ болгож, Би та нарын Бурхан болно. Би та нарыг египетчүүдийн хүнд ачаан дороос гаргасан Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно. 8Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газарт та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би ЭЗЭН” гэж айлдав. 9Мосе үүнийг Израилийн хөвгүүдэд уламжилсан боловч тэд цөхөрсөн сүнс, бас хэрцгий боолчлолын улмаас Мосег эс сонсов. 10ЭЗЭН, Мосед
11Явж, Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуул гэж Египетийн хаан Фараонд хэл гэв. 12Гэвч ЭЗЭНий өмнө Мосе
—Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсохгүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Би чинь ам хагараагүй хүн гэв. 13Мосе Аарон нарт ЭЗЭН айлдаж, Египет нутгаас Израилийн хөвгүүдийг гаргахын тулд Израилийн хөвгүүд болон Египетийн хаан Фараоны тухайд тэдэнд тушаал өгөв.
Мосе Аарон нарын гарваль
14Эдгээр нь тэдний эцгийн бүлийн тэргүүн нар болой. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар юм. Тэд Реубений ургууд билээ. 15Симеоны хөвгүүд нь Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар болон канаан эмэгтэйн хөвгүүн Шаул нар юм. Тэд Симеоны ургууд билээ. 16Левийн хөвгүүдийн нэрс нь уг угсаа дагуу Гершон, Кохат, Мерари бөгөөд Левийн амьдралын жилүүд зуун гучин долоон жил байв.#Тоо 3:17–20, 26:57–58; 1Шс 6:16–19 17Гершоны хөвгүүд нь ургуудынхаа эрэмбээр Либни, Шимеи нар билээ. 18Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд Кохатын амьдралын жилүүд зуун гучин гурван жил байв. 19Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар юм. Тэд уг угсаа дагуу левичүүдийн ургууд билээ. 20Амрам нь авга эгч Иохебедыг эхнэрээ болгон авч, тэр эмэгтэй түүнд Аарон Мосе хоёрыг төрүүлжээ. Амрамын амьдралын жилүүд зуун гучин долоон жил байжээ. 21Изхарын хөвгүүд нь Кора, Нефег, Зихри нар билээ. 22Уззиелийн хөвгүүд нь Мишаел, Елзафан, Ситри нар билээ. 23Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэр болгон авчээ. Тэр эмэгтэй түүнд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв. 24Корагийн хөвгүүд нь Ассир, Елкана, Абиасаф нар юм. Тэд корачуудын ургууд билээ. 25Аароны хүү Елеазар нь Путиелийн охидын нэгийг эхнэр болгон авч, тэр эмэгтэй түүнд Финехасыг төрүүлсэн. Тэд ургуудынхаа дагуу левичүүдийн эцгүүдийн гэрийн тэргүүлэгчид билээ. 26“Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр нь Египет газраас гарга” гэж ЭЗЭН, Аарон Мосе нарт айлдсан билээ. 27Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах талаар Египетийн хаан Фараонд хэлсэн хүмүүс нь Мосе Аарон нар юм.
Мосе Аарон нар Бурханы тушаалыг дагав
28Египетийн нутагт ЭЗЭН, Мосед айлдсан тэр өдөр 29ЭЗЭН, Мосед
—Би бол ЭЗЭН. Миний чамд айлдсан бүхнийг Египетийн хаан Фараонд хэл гэв. 30Гэвч Мосе, ЭЗЭНий өмнө
—Үзэгтүн, би ам хагараагүй хүн. Намайг Фараон яаж сонсох билээ? гэж хэлэв.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 6: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна