ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 6:1-12
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 6:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН Мосед —Намайг Фараонд юу хийхийг одоо чи харна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв. Бурхан цааш нь Мосетэй ярин, түүнд —Би бол ЭЗЭН. Би Абрахам, Исаак, Иаковт Төгс хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭН гэдэг Өөрийнхөө нэрээр Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй. Би мөн тэдэнд Канаан газар буюу тэнүүчилж байсан газрыг нь өгөхөөр Өөрийн гэрээг тэдэнтэй байгуулсан. Би Египетийн боолчлолд орсон Израилийн хөвгүүдийн уй гашууг сонсож, Өөрийн гэрээг саналаа. Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би бол ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан доороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу шийтгэлүүдээр Би та нарыг аварна. Тэгээд Би та нарыг Өөрийнхөө ард түмэн болгож, Би та нарын Бурхан болно. Би бол та нарыг египетчүүдийн хүнд ачаан доороос гаргасан та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газар уруу та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би бол ЭЗЭН” гэж айлдав. Мосе үүнийг Израилийн хөвгүүдэд уламжилсан боловч тэд гомдсон сэтгэл болон хүнд ажлаас болж Мосег сонссонгүй. ЭЗЭН Мосед хандан — Явж, Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуулахыг Египетийн хаан Фараонд хэл гэв. Гэвч Мосе ЭЗЭНий өмнө —Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсоогүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Учир нь би уран цэцэн ярьж чадахгүй гэв.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 6:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН, Мосед —Намайг Фараонд юу үйлдэхийг одоо чи харна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв. Бурхан цааш нь Мосетэй ярин түүнд —Би бол ЭЗЭН. Би Абрахам, Исаак, Иаковт Төгс Хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭН гэдэг нэрээрээ Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй. Би мөн тэдэнд Канаан нутгийг, хэрэн хэсээд цагаачилж суугаа нутгийг нь өгөхөөр гэрээгээ тэдэнтэй байгуулсан. Би Египетийн боолчлолд орсон Израилийн хөвгүүдийн ёолохыг сонсож, гэрээгээ саналаа. Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна. Тэгээд Би та нарыг ард түмнээ болгож, Би та нарын Бурхан болно. Би та нарыг египетчүүдийн хүнд ачаан дороос гаргасан Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно. Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газарт та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би ЭЗЭН” гэж айлдав. Мосе үүнийг Израилийн хөвгүүдэд уламжилсан боловч тэд цөхөрсөн сүнс, бас хэрцгий боолчлолын улмаас Мосег эс сонсов. ЭЗЭН, Мосед — Явж, Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуул гэж Египетийн хаан Фараонд хэл гэв. Гэвч ЭЗЭНий өмнө Мосе —Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсохгүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Би чинь ам хагараагүй хүн гэв.