ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 26:30-35
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 26:30-35 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд чамд уулан дээр үзүүлсэн зургийн дагуу чи асрыг хий. Дараа нь чи нарийн нэхсэн маалинга, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар хөшиг хий. Үүнийг уран хүний урлал болох херубуудтай хамт хийлгэ. Хөшигнүүдийг алтаар бүрсэн хуайс модон дөрвөн багананаас өлгө. Дэгээнүүд нь бас алтан байх ёстой. Багананууд нь дөрвөн мөнгөн углуур дээр байрлах ёстой. Чи хөшгийг гархинуудаас өлгөн, хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно. Ариунаас ариун газар дахь гэрчлэлийн авдран дээр чи өршөөлийн суудлыг тавигтун. Ширээг хөшигний гадна талд тавьж, дэнлүүний суурийг ширээний эсрэг талд буюу асрын өмнө талд тавь. Ширээг хойд талд нь тавигтун.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 26:30-35 Ариун Библи 2013 (АБ2013)
Чамд уулан дээр үзүүлсэн хэв маягийн дагуу чи асрыг босго. Дараа нь чи хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хий. Үүний дээр уран хийц болох херубуудыг хийлгэ. Хөшигнүүдийг алтаар бүрсэн хуайс модон дөрвөн багананаас өлгө. Дэгээнүүд нь бас алтан байх бөгөөд багананууд нь дөрвөн мөнгөн углуур дээр байх ёстой. Чи хөшгийг дэгээнүүдээс өлгөн, хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно. Ариунаас ариун газар дахь гэрчлэлийн авдар дээр чи эвлэрүүлгийн тагийг тавигтун. Ширээг хөшигний гадна талд дэнлүүний суурийг ширээний эсрэг талд буюу асрын өмнө зүгт тавь. Ширээг хойд зүгт нь тавигтун.