Гэтлэл 26:30-35

Гэтлэл 26:30-35 АБ2013

Чамд уулан дээр үзүүлсэн хэв маягийн дагуу чи асрыг босго. Дараа нь чи хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хий. Үүний дээр уран хийц болох херубуудыг хийлгэ. Хөшигнүүдийг алтаар бүрсэн хуайс модон дөрвөн багананаас өлгө. Дэгээнүүд нь бас алтан байх бөгөөд багананууд нь дөрвөн мөнгөн углуур дээр байх ёстой. Чи хөшгийг дэгээнүүдээс өлгөн, хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно. Ариунаас ариун газар дахь гэрчлэлийн авдар дээр чи эвлэрүүлгийн тагийг тавигтун. Ширээг хөшигний гадна талд дэнлүүний суурийг ширээний эсрэг талд буюу асрын өмнө зүгт тавь. Ширээг хойд зүгт нь тавигтун.