ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2:1-14
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2:1-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Левийн гэрийн нэгэн хүн явж, Левийн охиныг авав. Тэр эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ сайхныг үзэхдээ түүнийг гурван сар нуужээ. Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан хулсан сагс авч, барагшин болон давирхайгаар шавав. Тэр түүн дотор хөвгүүнээ хийж, Нилийн эргийн зэгсэн дунд тавьжээ. Хүүд юу тохиолдохыг мэдэхээр эгч нь зайдуу зогсож байлаа. Фараоны гүнж усанд орохоор Нил уруу ирж, шивэгчингүүд нь Нилийн эргээр явцгааж байв. Зэгсэн дунд мөнөөх хулсан сагс байхыг тэр хараад, шивэгчнээ илгээж түүнийг авчрууллаа. Тэр нээж харсанд, харагтун, нэгэн хөвгүүн уйлж байлаа. Тэр түүнийг өрөвдөн —Энэ еврейчүүдийн хөвгүүдийн нэг нь байна гэв. Түүний эгч нь Фараоны охинд —Би явж, еврей эмэгтэйчүүдээс танд хөвгүүнийг хөхүүлж өгөх хөхүүл эмэгтэйг дуудах уу? гэв. Фараоны охин түүнд —Яв! гэхэд охин явж хөвгүүний эхийг дуудлаа. Фараоны охин түүнд —Энэ хөвгүүнийг авч, надад хөхүүлж өг. Би чамд хөлсийг нь өгнө гэлээ. Тэгээд тэр эмэгтэй, хүүхдийг авч асрав. Хөвгүүнийг өсөж том болоход эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэрээр хүү нь болов. Мөнөөх нь хүүг Мосе гэж нэрлээд, —Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж хэлжээ. Мосе өсөж том болоод нэгэн өдөр ах дүү нар дээрээ очиж тэдний хүнд хүчир ажлыг харав. Ах дүүсийнх нь нэгэн болох еврей эрийг нэг египет эр зодож байхыг тэр үзэв. Тэр ийш тийш хараад, хүнгүй байхыг үзмэгцээ мөнөөх египетийг алж элсэнд нуужээ. Түүнийг дараа өдөр нь очиход хоёр еврей эр зодолдож байгаа үзэгдэв. Тэрээр буруутанд —Чи юунд хөршөө зодно вэ? гэсэнд харин нөгөө хүн —Хэн чамайг бидний дээрх захирагч шүүгч болгосон юм бэ? Чи тэр египетийг алсныхаа адил намайг бас алах санаатай юу? гэсэнд Мосе айж —Хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлэв.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Левийн гэрийн нэгэн хүн явж, Левийн охиныг авав. Тэр эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ сайхныг үзэхдээ түүнийг гурван сар нуув. Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан зэгсэн сагс авч, барагшин болон давирхайгаар шавав. Тэр түүн дотор хүүхдээ хийж, Нилийн эргийн зэгсэн дунд тавив. Хүүд юу тохиолдохыг мэдэхийн тулд түүний эгч зайдуу зогсож байв. Фараоны охин усанд орохоор Нил уруу ирж, түүний шивэгчид Нилийн эргээр явцгааж байв. Зэгсэн дунд сагс байхыг тэр хараад, шивэгчнээ илгээж түүнийг авчрууллаа. Тэр нээж харсанд, нэгэн хүү уйлж байлаа. Тэр түүнийг өрөвдөн —Энэ бол еврейчүүдийн хүүхдүүдийн нэг нь байна гэж хэлэв. Түүний эгч нь Фараоны охинд —Би явж, еврей эмэгтэйчүүдээс таны төлөө хүүхдийг асрах асрагчийг дуудах уу? гэв. Фараоны охин түүнд —Яв! гэхэд, охин явж, хүүхдийн эхийг дуудлаа. Фараоны охин түүнд —Энэ хүүхдийг авч, надад асарч өг. Би чамд хөлсийг нь өгнө гэв. Тэгээд тэр эмэгтэй, хүүхдийг авч асрав. Хүүхдийг өсөж том болоход, эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэр түүний хүү болов. Тэрээр хүүг Мосе гэж нэрлээд —Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж өгүүлжээ. Мосе өсөж том болоод нэгэн өдөр өөрийн ах дүү нар уруу очиж, тэдний хүнд хүчир ажлыг харав. Өөрийнх нь ах дүү болох нэг еврей хүнийг египет хүн зодож байхыг тэр үзэв. Тэр ийш тийш хараад, хүнгүй байхыг үзмэгцээ, мөнөөх египет хүнийг алж, түүнийг элсэнд нуув. Түүнийг дараа өдөр нь очиход, хоёр еврей хүн зодолдож байгаа үзэгдэв. Тэр буруутанд хандан —Чи юунд хөршөө зодно вэ? гэсэнд, харин нөгөө хүн —Хэн чамайг бидний дээр захирагч, эсвэл шүүгчээр тавьсан юм бэ? Чи египет хүнийг алсан шигээ намайг бас алах гэж байна уу? гэсэнд, Мосе айж —Хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлэв.