ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 18:17-25

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 18:17-25 Ариун Библи 2013 (АБ2013)

Мосегийн хадам эцэг түүнд —Чиний ингэж хийж байгаа чинь сайн биш юм. Чи ч, чамтай хамт байгаа энэ ард түмэн ч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй. Одоо намайг сонс. Би чамд зөвлөгөө өгье. Бурхан чамтай хамт байг. Чи ард түмний төлөө Бурханы өмнө байж, хэрэг заргуудыг Бурханд авчир. Тэгээд тэдэнд зарлиг болон хуулийг таниулж, явах ёстой замыг нь болон хийх ёстой ажлыг нь тэдэнд мэдүүл. Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгат, зуут, тавьт болон аравтын даргаар тавь. Тэд ард түмнийг эгнэгт шүүг. Аливаа том хэргийг тэд чамд авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүг. Тэгвэл тэд ачаанаас чинь үүрэлцэж, чамд хялбар болно. Хэрэв чи ийнхүү хийвэл мөн Бурхан чамд тушаавал чи зогсох чадвартай байх болно. Бас энэ ард түмэн бүгдээрээ нутагтаа амар амгалан явах болно гэж хэлэв. Тийнхүү Мосе хадам эцгийнхээ үгийг сонсоод, хэлсэн бүхнийг нь хийв. Мосе чадварлаг хүмүүсийг бүх Израилиас сонгож, мянгат, зуут, тавьт, аравтын даргаар тавьж, тэднийг ард түмний тэргүүн нар болгов.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 18:17-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

Мосегийн хадам эцэг түүнд —Чиний хийж байгаа зүйл чинь сайн биш юм. Чи ч, чамтай хамт байгаа энэ ард түмэн ч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй. Одоо намайг сонс. Би чамд зөвлөгөө өгье. Бурхан чамтай хамт байг. Чи ард түмний төлөө Бурханы өмнө байж, хэрэг заргуудыг Бурханд авчир. Тэгээд тэдэнд зарлиг болон хуулиудыг зааж, явах ёстой замыг нь болон хийх ёстой ажлыг нь тэдэнд мэдүүл. Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавь. Тэд ард түмнийг бүхий л цагт шүүг. Аливаа том хэргийг тэд чамд авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүг. Тэгвэл тэд ачаанаас чинь үүрэлцэж, чамд хялбар болно. Хэрэв чи энэ зүйлийг хийж, Бурхан чамд тушаавал, чи зогсох чадвартай байх болно. Бас энэ ард түмэн бүгдээрээ өөрийн нутагтаа амар амгалан явах болно гэж хэлэв. Тийнхүү Мосе хадам эцгийнхээ үгийг сонсоод, түүний хэлсэн бүхнийг хийв. Мосе бүх Израилиас чадварлаг хүмүүсийг сонгож, мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавьж, тэднийг ард түмний тэргүүлэгчид болгов.