ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13:17-22

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13:17-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

Фараон ард түмнийг явуулахад филистчүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан —Ард түмэн дайнтай тулгарвал, санаа бодлоо хувиргаж, Египет уруу буцах вий гэж айлдсан. Харин Бурхан ард түмнийг цөлийн замаар тойруулан Улаан Тэнгис уруу удирдав. Израилийн хөвгүүд Египетийн газраас жагсаалаар цувран гарлаа. Мосе өөртөө Иосефын ясыг авлаа. Учир нь Иосеф Израилийн хөвгүүдээр хатуу тангараглуулаад, “Бурхан заавал та нарт санаа тавина. Та нар миний ясыг өөрсдийнхөө хамт эндээс авч яваарай” гэсэн юм. Тэд Суккотоос хөдөлж, цөлийн захад байх Етамд буудаллав. ЭЗЭН тэдний замыг заахаар өдөр нь үүлэн баганаар байж, тэднийг гэрэлтүүлэхээр шөнө нь галан баганаар байж, тэднийг өдөр шөнөгүй явуулахын тулд тэдний өмнө явж байлаа. Өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана ард түмний өмнөөс зайлсангүй.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13:17-22 Ариун Библи 2013 (АБ2013)

Фараон ард түмнийг явуулахад, филистчүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан —Ард түмэн дайн үзвэл санаа урваж, Египет уруу буцах вий гэж айлджээ. Харин Бурхан ард түмнийг цөлийн замаар тойруулан Улаан тэнгис уруу удирдав. Израилийн хөвгүүд Египет газраас байлдааны бэлтгэлтэй гарлаа. Мосе харин Иосефын ясыг авчээ. Учир нь Иосеф Израилийн хөвгүүдээр хатуу тангараглуулаад, “Бурхан заавал та нарт санаа тавина. Та нар миний ясыг өөрсдийн хамт эндээс авч яваарай” гэсэн юм. Тэд Суккотоос хөдөлж, цөлийн захад байх Етамд буудаллав. ЭЗЭН тэдний замыг заахаар өдөр нь үүлэн баганаар байж, тэднийг гэрэлтүүлэхээр шөнө нь галан баганаар байж, тэднийг өдөр ч, шөнө ч явж болохоор тэдний өмнө явж байлаа. Өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана ард түмний өмнөөс холдсонгүй.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна