ЕСТЕР 9:5-12
ЕСТЕР 9:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тийнхүү иудейчүүд бүх дайснуудаа илдний ирээр хүйс тэмтрэн устгав. Тэд өөрсдийнхөө өшөөтнүүдийн эсрэг дураараа үйлдэв. Нийслэл Сусад иудейчүүд таван зуун хүнийг алж устгав. Мөн Паршандата, Далфон, Аспата, Пората, Адалиа, Аридата, Пармашта, Арисаи, Аридаи, болон Ваизата нарыг буюу иудейчүүдийн дайсан Хаммедагийн хүү Хаманы арван хөвгүүнийг алсан боловч тэд олзонд гар эс хүрэв. Тэр өдөр нийслэл Сусад алагдагсдын тоог хаанд мэдээлэв. Тэгээд хаан хатан Естерт —Иудейчүүд нийслэл Сусад таван зуун хүнийг болон Хаманы арван хөвгүүнийг алсан байна. Тэгвэл тэд хааны бусад мужуудад юуг үйлдээд байгаа бол? Одоо чи юуг гуйх вэ? Энэ нь ч бас чамд өгөгдөнө. Чи өөр юуг хүсэх вэ? Түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв.
ЕСТЕР 9:5-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Ийнхүү иудейчүүд бүх дайснаа илдний ирээр цохиж, хүйс тэмтрэн устгалаа. Тэд өстнүүдийнхээ эсрэг дур зоргоороо үйлдэв. Суса цайзад иудейчүүд таван зуун хүнийг алж устгалаа. Мөн Паршандата, Далфон, Аспата, Пората, Адалиа, Аридата, Пармашта, Арисаи, Аридаи болон Ваизата нарыг буюу иудейчүүдийн өстөн дайсан, Хаммедатагийн хүү Хаманы арван хөвгүүнийг тэд алсан боловч олзонд гар хүрсэнгүй. Тэр өдөр Суса цайзад алагдсан хүмүүсийн тоог хаанд мэдэгдэхэд хаан, хатан Естерт —Иудейчүүд Суса цайзад таван зуун хүнийг бас Хаманы арван хөвгүүнийг алж, хүйс тэмтэрсэн байна. Тэгвэл хааны бусад аймагт тэд юуг үйлдсэн бол доо? Одоо чиний гуйлт юу вэ? Тэр нь чамд өгөгдөнө. Чи өөр юу хүсээ вэ? Түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв.