НОМЛОГЧИЙН ҮГС 9:2-3
НОМЛОГЧИЙН ҮГС 9:2-3 Ариун Библи, 2004 (АБ2004)
Энэ нь бүгдэд адилхан байдаг. Шударга ба хилэнцэт, сайн, ариун ба бузарт, тахил өргөдөг ба тахил өргөдөггүй аль алинд нь нэг л хувь заяа байх аж. Сайн хүн ба нүгэлтэн, тангараг өргөгч ба тангараглахаас эмээгч нэгэнд ч бас өөрцгүй болой. Наран доорх бүх юмсад буюу бүх хүнд нэг л хувь зохиол байдаг нь бузар юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох ажээ.
НОМЛОГЧИЙН ҮГС 9:2-3 Ариун Библи 2013 (АБ2013)
Энэ нь бүгд адилхан хоосон байдаг. Зөвт ба буруут, сайн ба муу, ариун ба бузар, тахил өргөдөг ба тахил өргөдөггүй аль алинд нь нэг л хувь тавилан байх аж. Сайн хүн ба нүгэлтэн, тангараг өргөгч ба тангараглахаас эмээгч нэгэнд ч бас өөрцгүй билээ. Наран доорх бүх юмсад буюу бүгдэд нэг л хувь тавилан байдаг нь гай юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайгаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох бөлгөө.