НОМЛОГЧИЙН ҮГС 3:18-20
НОМЛОГЧИЙН ҮГС 3:18-20 Ариун Библи, 2004 (АБ2004)
“Хүн гэгч өөрсдөө адгуус юм гэдгээ танихуйцаар тэднийг Бурхан туршаасай” гэж хүмүүний хөвгүүдийн талаар би өөртөө хэлэв. Учир нь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил бөгөөд нэг нь үхдэгийн адил нөгөөдөх нь ч бас үхэх аж. Үнэндээ аль аль нь л ижилхэн амьсгалтай байх бөлгөө. Хүнд адгууснаас дээрдээд байх юм алга. Иймээс бүгд хоосон. Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос гарсан, тэгээд бүгд шороондоо буцна.
НОМЛОГЧИЙН ҮГС 3:18-20 Ариун Библи 2013 (АБ2013)
“Хүн гэгч өөрсдөө адгуус юм гэдгээ танихуйцаар тэднийг Бурхан туршаасай” гэж хүмүүний хөвгүүдийн талаар би өөртөө хэлэв. Учир нь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил, нэг нь үхдэгийн адил нөгөөдөх нь ч бас үхэх аж. Үнэндээ аль аль нь л ижилхэн амь амьсгаатай. Хүнд адгууснаас дээрдээд байх юм алга. Иймээс бүгд хоосон. Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос тул бүгд шороондоо буцна.