НОМЛОГЧИЙН ҮГС 3:18-20
НОМЛОГЧИЙН ҮГС 3:18-20 АБ2004
“Хүн гэгч өөрсдөө адгуус юм гэдгээ танихуйцаар тэднийг Бурхан туршаасай” гэж хүмүүний хөвгүүдийн талаар би өөртөө хэлэв. Учир нь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил бөгөөд нэг нь үхдэгийн адил нөгөөдөх нь ч бас үхэх аж. Үнэндээ аль аль нь л ижилхэн амьсгалтай байх бөлгөө. Хүнд адгууснаас дээрдээд байх юм алга. Иймээс бүгд хоосон. Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос гарсан, тэгээд бүгд шороондоо буцна.