ДЭД ХУУЛЬ 16:18-20
ДЭД ХУУЛЬ 16:18-20 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хот бүрд овгийнх нь тоогоор шүүгчид, түшмэдийг томил. Тэд хүмүүсийг зөв шударгаар шүүх болно. Чи шударга ёсыг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль бол мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг. Чи амьдарч, ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрыг эзэмшихийн тулд чи шударга ёсыг, зөвхөн шударга ёсыг л дага.
ДЭД ХУУЛЬ 16:18-20 Ариун Библи 2013 (АБ2013)
Бүх овогт, ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хот бүрд шүүгчид, түшмэдийг томил. Тэд хүмүүсийг зөв шүүлтээр шүүх ёстой. Чи шүүлтийг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг. Чи амьд байж, ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй газрыг эзэмшихийн тулд чи зөв зүйлийг, зөвхөн зөвийг л дага.