ДАНИЕЛ 9:18-19
ДАНИЕЛ 9:18-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурхан минь ээ, сонороо талбиж, сонсооч! Мэлмийгээ нээж, бидний хоосрол ба Таны нэрээр нэрлэгдсэн хотыг хараач. Учир нь бид өөрсдийн үнэн зөвийн төлөө биш, харин Таны агуу энэрлийн төлөө Таны өмнө гуйлтаа өргөж байна. Эзэн минь, сонсооч! Эзэн минь, өршөөгөөч! Эзэн минь, сонсоод, үйлдээч! Бурхан минь ээ, Өөрийнхөө төлөө хийх үйлээ бүү хойшлуулаач. Учир нь Таны хот болон Таны ард түмэн Таны нэрээр нэрлэгдсэн билээ гэв.
ДАНИЕЛ 9:18-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурхан минь ээ, сонороо талбиж, сонсооч! Мэлмийгээ нээж, хоосролыг маань бас нэрээр тань нэрлэгдсэн хотыг хараач. Учир нь бид зөвт байдлаасаа бус, харин агуу энэрлээс тань Таны өмнө гуйлтаа өргөж байна. Аяа, Эзэн, сонсооч! Аяа, Эзэн, өршөөгөөч! Аяа, Эзэн, сонсоод үйлдээч! Бурхан минь ээ, Өөрийнхөө төлөө хийх үйлээ бүү хойшлуулаач. Учир нь хот болон ард түмэн нэрээр тань нэрлэгдсэн билээ гэв.