ДАНИЕЛ 2:41-43
ДАНИЕЛ 2:41-43 Ариун Библи 2013 (АБ2013)
Таны үзсэнээр хэсэг нь ваарын шавар, хэсэг нь төмөр бүхий тавхай болон хөлийн хуруунууд бол хуваагдсан хаанчлал байх болно. Төмөр нь жирийн шавартай холилдсоныг та үзсэний адил тэр хаанчлал төмрийн хүчтэй байх юм. Хөлийн хуруунуудын нэг хэсэг нь төмөр, нөгөө хэсэг нь шавар байсны адил тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй, нөгөө хэсэг нь хэврэг байх болно. Төмрийг жирийн шавартай холилдсоныг үзсэн мэтээр тэдгээр нь хүний үр удмаар хоорондоо холилдох болно. Харин төмөр шавартай эс холилддог лугаа адил тэдгээр нь ч хоорондоо наалдахгүй.
ДАНИЕЛ 2:41-43 Ариун Библи, 2004 (АБ2004)
Таны үзсэнээр төмөр ба шаврын хольцноос бүтсэн тавхай болон хөлийн хуруунууд бол хуваагдсан хаанчлал байх болно. Гэхдээ таны үзсэнээр төмөр нь жирийн шавартай холилдсонтой адил тэр хаанчлал төмрийн хүчтэй байх юм. Хөлийн хуруунуудын нэг хэсэг нь төмөр, нөгөө хэсэг нь шавар байсны адил тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй байх атал нөгөө хэсэг нь хэврэг байх болно. Та төмрийг жирийн шавартай холилдсоныг үзсэн мэт тэдгээр нь хүний үрээр хоорондоо холилдох болно. Харин төмөр нь шавартай холилддоггүйн адил тэдгээр нь ч хоорондоо наалдахгүй юм.