2 ТИМОТ 4:6-15

2 ТИМОТ 4:6-15 Ариун Библи 2013 (АБ2013)

Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ. Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно. Над дээр даруй ирэхийг хичээ. Учир нь Дем өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан. Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөртэйгөө хамт аваад ир. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна. Харин би Тухикийг Ефес уруу явуулсан. Чи ирэхдээ Тройд Карпынд орхисон миний дээл, номууд, ялангуяа илгэнүүдийг нь авч ир. Зэсийн дархан Александр надад муу муухай юм их хийсэн. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгнө. Чи бас түүнээс сэрэмжил. Учир нь тэр бидний үгсийг маш их эсэргүүцсэн шүү.

Хуваалцах
2 ТИМОТ 4 унших

2 ТИМОТ 4:6-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

Учир нь би хэдийн ундаан өргөл мэт асгагдсан бөгөөд миний явах цаг ирсэн байна. Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан. Ирээдүйд зөвт байдлын титэм нь надад зориулагдан зэхэгдсэн ажээ. Зөв шударга Шүүгч болох Эзэн намайг, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэн хүлээгч бүх хүнийг бас түүгээр шагнах болно. Над уруу даруй ирэхийг хичээгээрэй. Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан. Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөрийнхөө хамт аваад ирээрэй. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна. Харин би Тухикийг Ефес уруу явуулсан. Чи ирэхдээ Тройд Карпынд орхисон миний дээл, номууд, ялангуяа илгэн арьсан дээрх бичгүүдийг авч ир. Зэсийн дархан Александр надад их гай тарьсан. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгөг. Чи бас түүнээс сэрэмжил. Учир нь тэр бидний үгсийг маш их эсэргүүцсэн юм.

Хуваалцах
2 ТИМОТ 4 унших

2 ТИМОТ 4:6-15

2 ТИМОТ 4:6-15 АБ2004