2Тимот 4

4
1Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья. 2Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул. 3Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд 4чих нь үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно. 5Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ. 6Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ. 7Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан.#4:7 эсвэл амлалтдаа үнэнч байсан. 8Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно.
Хувийн зааварчилгаа
9Над дээр даруй ирэхийг хичээ. 10Учир нь Дем өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан.#Кол 4:14; Флм 24; 2Ко 8:23; Гал 2:3; Тит 1:4 11Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөртэйгөө хамт аваад ир. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна.#Кол 4:14; Флм 24; Үйл 12:12,25, 13:13, 15:37–39; Кол 4:10 12Харин би Тухикийг Ефес уруу явуулсан.#Үйл 20:4; Еф 6:21–22; Кол 4:7–8 13Чи ирэхдээ Тройд Карпынд орхисон миний дээл, номууд, ялангуяа илгэнүүдийг нь авч ир.#Үйл 20:6 14Зэсийн дархан Александр надад муу муухай юм их хийсэн. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгнө.#1Тм 1:20; Дуу 62:12; Ром 2:6 15Чи бас түүнээс сэрэмжил. Учир нь тэр бидний үгсийг маш их эсэргүүцсэн шүү. 16Миний анхны өмгөөлөл дээр хэн ч надтай байхаар ирсэнгүй. Бүгд намайг орхижээ. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцоосой. 17Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дэлгэрүүлж бүх харийнханд сонсгохын тулд намайг тэнхрүүлсэн бөгөөд би арслангийн амнаас аврагдсан. 18Эзэн, намайг алив ёрын муу үйлээс гэтэлгэж, тэнгэрлэг хаанчлалдаа аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
Төгсгөлийн мэндчилгээ ба ерөөл
19Приска, Акул болон Онесифорын гэрийнхэнд мэнд хүргээрэй.#Үйл 18:2; 2Тм 1:16–17 20Ераст Коринтод үлдсэн. Харин Трофим өвдсөн учир би түүнийг Милетэд үлдээв.#Үйл 19:22; Ром 16:23; Үйл 20:4, 21:29 21Өвлөөс өмнө ирэхийг хичээ. Юбул, Пуд, Лин, Клаудиа болон бүх ах дүү нар чамд мэнд хүргэж байна. 22Эзэн чиний сүнстэй хамт байг. Нигүүлсэл та нарт байх болтугай.

Одоогоор Сонгогдсон:

2Тимот 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна