2 САМУЕЛ 3:27-29
2 САМУЕЛ 3:27-29 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу нь хатгаж алав. Үүний дараа нь Давид энэ тухай сонсоод —Нерийн хүү Абнерын цусны тухайд бол би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй. Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Идээ ялгаруулагчид, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салах болтугай гэв.
2 САМУЕЛ 3:27-29 Ариун Библи 2013 (АБ2013)
Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар түүнийг хаалга уруу зайдуу аваачиж, өөрийн дүү Асахелын цусны төлөө хэвлий уруу нь дүрж алав. Давид сүүлд нь энэ тухай сонсоод —Нерийн хүү Абнерын цусны тухайд би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй. Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Шүүрдэстэнгүүд, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салаг гэв.