ХААДЫН ДЭД 6:8-18

ХААДЫН ДЭД 6:8-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Арамын хаан Израилийн эсрэг тулалдаж байлаа. Тэр өөрийн түшмэдтэй зөвлөлдөн —Ийм ийм газруудад миний хуаран байх болно гэв. Бурханы хүн Израилийн хаанд —Арамчууд тийшээ очсон тул тэр газраар дайран явахаас та нар болгоомжил гэж хэл хүргүүлэв. Бурханы хүний өөрт нь заан хэлж мөн анхааруулсан тэр газар уруу Израилийн хаан хүн илгээн сайн хамгаалдаг байв. Энэ нь ганц бус бас хоёр ч бус удаа болоход Арамын хааны зүрх хилэнтэж, зарц нараа дуудан тэдэнд —Бидний хэн нь Израилийн хааны талд байдгийг та нар надад хэлээдэх? гэв. Зарц нарынх нь нэг —Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша таны унтлагынхаа өрөөнд ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм гэж айлтгав. Тиймээс Арамын хаан —Түүнийг бариулахаар хүн илгээе. Та нар явж, түүний хаа байгааг нь мэдэгтүн гэлээ. Тэгтэл хаанд —Үзэгтүн, тэр Дотанд байна гэж мэдэгджээ. Тэр тийшээ морьд, тэрэгнүүд болон их цэргийг илгээв. Тэд шөнөөр ирж, хотыг бүслэв. Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүслээд байв. Зарц нь Елишад —А-яа, эзэн минь! Бид яах билээ? гэв. Тэрээр хариулахдаа —Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм гэв. Тэгээд Елиша залбиран —Өө, ЭЗЭН, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галан морьд, тэргээр дүүрсэн байв. Тэд түүн уруу буун ирэхэд Елиша, ЭЗЭНд залбиран —Энэ хүмүүсийг сохор болгооч, би гуйж байна гэв. Ингээд Елишагийн үгийн дагуу Тэр тэднийг сохор болгожээ.

ХААДЫН ДЭД 6:8-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Арамын хаан Израилийн эсрэг тулалдаж байлаа. Тэр өөрийн түшмэдтэй зөвлөлдөн, —Ийм ийм газруудад миний хуаран байх болно гэв. Бурханы хүн Израилийн хаанд илгээн, —Арамейчууд тэнд ирж байгаа тул энэ газраар өнгөрөхөөс та нар болгоомжил гэж хэлүүлэв. Бурханы хүний өөрт нь хэлж сануулсан тэр газар уруу Израилийн хаан хүн илгээв. Ингэж Елиша түүнд сануулсанд, тэрээр ганц хоёр удаа ч бус өөрийгөө тэнд хамгаалав. Үүнээс болоод Арамын хааны зүрх хилэгнэжээ. Тэрээр зарц нараа дуудан, тэдэнд —Бидний хэн нь Израилийн хааны талд байдгийг та нар надад хэлэх үү? гэв. Зарц нарынх нь нэг —Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша унтлагын өрөөндөө таны ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм хэмээн айлтгав. Тиймээс Арамын хаан —Би хүн илгээж, түүнийг бариулахын тулд та нар явж, түүнийг хаа байгааг нь мэдэгтүн гэлээ. Тэгтэл хаанд —Үзэгтүн, тэр Дотанд байна гэж мэдэгджээ. Тэрээр тийшээ морьд, тэрэгнүүд болон асар их цэргийг илгээсэнд тэд шөнөөр ирж, хотыг бүслэв. Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүсэлж байв. Зарц нь Елишад —Аяа, эзэн минь! Бид яах билээ? гэв. Тэрээр хариулахдаа —Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм гэв. Тэгээд Елиша залбиран, —Өө, ЭЗЭН, би залбирч байна, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галт морьд, тэргээр дүүрсэн байв. Тэд түүн уруу буун ирэхэд Елиша ЭЗЭНд залбиран, —Энэ хүмүүсийг сохор болгооч, би залбирч байна гэв. Ингээд Елишагийн үгийн дагуу Тэр тэднийг сохор болгожээ.