2Хаад 6

6
Сүхний толгойг олсон гайхамшиг
1Эш үзүүлэгч хөвгүүд Елишад
—Харагтун, тантай хамт бидний амьдарч байгаа газар бидэнд маш давчуу юм. 2Биднийг Иордан уруу явуулаач. Бидний хүн бүр тэндээс гуалин мод авч, өөрсдөдөө амьдрах газрыг тэнд баръя гэлцсэнд Елиша
—Явцгаа гэж хариулжээ. 3Тэгэхэд нэг нь
—Зарц нартайгаа хамт явж таалаач гэхэд Елиша
—Би явна гэв. 4Ингээд тэрээр тэдэнтэй хамт явлаа. Тэд Иорданд хүрч ирээд моддыг цавчиж унагав. 5Гэтэл нэг нь гуалин унагаж байтал сүхний нь толгой усанд унав. Тэр
—А-яа, эзэн минь! Энэ нь зээлийн юм байсан гэж уулга алдав. 6Тэгтэл Бурханы хүн
—Сүх чинь хаахна унасан бэ? гэж асуусанд тэр хүн түүнд тэр газрыг харуулав. Елиша саваа тайран тийш шидэж төмрийг хөвүүлэв. 7Тэрээр
—Гаргаад ав гэсэнд тэр хүн гар сунган сүхээ авав.
Арамчуудын довтолгоо няцаагдсан нь
8Арамын хаан Израилийн эсрэг тулалдаж байлаа. Тэр өөрийн түшмэдтэй зөвлөлдөн
—Ийм ийм газруудад миний хуаран байх болно гэв. 9Бурханы хүн Израилийн хаанд
—Арамчууд тийшээ очсон тул тэр газраар дайран явахаас та нар болгоомжил гэж хэл хүргүүлэв. 10Бурханы хүний өөрт нь заан хэлж мөн анхааруулсан тэр газар уруу Израилийн хаан хүн илгээн сайн хамгаалдаг байв. Энэ нь ганц бус бас хоёр ч бус удаа болоход 11Арамын хааны зүрх хилэнтэж, зарц нараа дуудан тэдэнд
—Бидний хэн нь Израилийн хааны талд байдгийг та нар надад хэлээдэх? гэв. 12Зарц нарынх нь нэг
—Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша таны унтлагынхаа өрөөнд ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм гэж айлтгав. 13Тиймээс Арамын хаан
—Түүнийг бариулахаар хүн илгээе. Та нар явж, түүний хаа байгааг нь мэдэгтүн гэлээ. Тэгтэл хаанд
—Үзэгтүн, тэр Дотанд байна гэж мэдэгджээ. 14Тэр тийшээ морьд, тэрэгнүүд болон их цэргийг илгээв. Тэд шөнөөр ирж, хотыг бүслэв.
15Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүслээд байв. Зарц нь Елишад
—А-яа, эзэн минь! Бид яах билээ? гэв. 16Тэрээр хариулахдаа
—Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм гэв. 17Тэгээд Елиша залбиран
—Өө, ЭЗЭН, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галан морьд, тэргээр дүүрсэн байв.
18Тэд түүн уруу буун ирэхэд Елиша, ЭЗЭНд залбиран
—Энэ хүмүүсийг сохор болгооч, би гуйж байна гэв. Ингээд Елишагийн үгийн дагуу Тэр тэднийг сохор болгожээ. 19Тэгээд Елиша тэдэнд
—Энэ нь тэрхүү зам биш, энэ хот ч өнөөх хот биш. Намайг дагагтун, би та нарыг хайж буй тэр хүн дээр чинь аваачъя гэв. Елиша тэднийг Самари уруу авчрав. 20Тэд Самарид хүрч ирэх үед Елиша
—Өө, ЭЗЭН, тэдэнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэв. Ийнхүү ЭЗЭН тэдний нүдийг нээсэнд тэд харав. Үзэгтүн, тэд Самарийн дунд байлаа. 21Тэгэхэд Израилийн хаан тэднийг хараад Елишад
—Эцэг минь тэднийг алах уу? Би тэднийг алах уу? гэв. 22Елиша хариулахдаа
—Чи алж болохгүй. Чи өөрийн илд, өөрийн нум сумаар олзолсон хүмүүсийг алах байсан гэж үү? Тэднийг идүүлж уулгаад, эзэнд нь явуулахын тулд тэдний өмнө талх, ус тавигтун гэжээ. 23Ингээд тэр тэдэнд зориулан их найрыг бэлтгэв. Идэж, уусных нь дараа тэр тэднийг явуулсанд тэд эзэндээ буцав. Арамчуудын дээрмийн бүлгүүд Израилийн нутаг уруу дахин халдаж ирсэнгүй.
Бен-хадад Самарийг бүслэв
24Үүний дараа Арамын хаан Бен-хадад өөрийн бүх цэргээ цуглуулан хөдөлж, Самарийг бүслэв. 25Самарид их өлсгөлөн болов. Үзэгтүн, илжигний толгой наян мөнгөн шекел, кабын дөрөвний нэг тагтааны сангас#6:25 тагтааны сангас: зэрлэг сонгино мэтийн хүнсний ногоог нэрлэдэг ихэд дэлгэрсэн нэршил бололтой. таван мөнгөн шекелээр зарагдах хүртэл тэд хотыг бүслэв. 26Израилийн хааныг хэрмэн дээгүүр өнгөрөн явж байтал, нэгэн эмэгтэй түүн уруу хашхирч
—Миний эзэн, хаантан туслаач! гэв. 27Хаан
—Хэрэв ЭЗЭН чамд туслахгүй бол би хаанаасаа чамд туслах вэ? Үтрэмээс үү эсвэл дарсны шахуургаас уу? гэжээ. 28Хаан, түүнд
—Чамд юу тохиолдов? гэхэд тэр эмэгтэй хариулан
—Энэ эмэгтэй надад “Чи хүүгээ өгөөч. Өнөөдөр бид чиний хүүг идээд, маргааш миний хүүг идэцгээе” гэж хэлсэн билээ. 29Ингээд бид миний хүүг чанаж, идсэн юм. Дараа өдөр нь би түүнд “Хүүгээ өг. Бид түүнийг идэцгээе” гэсэн боловч тэр эмэгтэй хүүгээ нуучихсан байв гэв.#Дх 28:57; Гаш 4:10 30Хаан тэр эмэгтэйн үгийг сонсоод, тэрээр хувцсаа уржээ. Тэр хэрмэн дээгүүр явж байсан бөгөөд ард түмэн хартал, үзэгтүн, хаан биедээ таар өмссөн байв. 31Тэгээд хаан
—Хэрэв Шафатын хүү Елишагийн толгой өнөөдөр мөрөн дээрээ үлдвэл намайг Бурхан шийтгэг, бүр илүүг ч үйлдэг! гэв. 32Елиша өөрийн гэрт ахмадуудтай хамт сууж байв. Хаан өмнөөсөө хүн илгээжээ. Харин тэр элчийг өөр дээр нь ирэхээс өмнө Елиша ахмадуудад
—Энэ алуурчны хүү миний толгойг авахуулахаар хэрхэн хүн илгээснийг та нар харж байна уу? Харагтун, элчийг ирэхэд хаалгаа хааж, түүний өмнө үүдээ дарж байгтун. Түүний ард эзнийх нь хөлийн чимээ байгаа бус уу? гэв. 33Түүнийг ахмадуудтай ярилцаж байх зуур, харагтун, өнөөх элч#6:33 магадлалт хувилбар: хаан түүн дээр ирж
—Үзэгтүн, энэ бузар муу нь ЭЗЭНээс ирсэн. Яагаад би ЭЗЭНийг цаашид хүлээн харах ёстой юм бэ? гэжээ.

Одоогоор Сонгогдсон:

2Хаад 6: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү