2 ИОХАН 1:6-9
2 ИОХАН 1:6-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хайр бол ийм болой. Бид Түүний тушаалын дагуу явах юм. Тушаал бол та нар эхнээсээ сонссончлон хайр дотор явах юм. Олон мэхлэгчид ертөнцөд орж ирсэн. Тэд Есүс Христийг махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Энэ бол мэхлэгч бөгөөд Христийг эсэргүүцэгч мөн. Та нар бидний гүйцэлдүүлснийг алдалгүй, харин дүүрэн шагналыг хүлээн авахын тулд өөрсдийгөө хяна. Хэтэрч, Христийн сургаал дотор байдаггүй хэнд ч Бурхан байхгүй. Сургаал дотор байгч тэр хүнд Эцэг ч, Хүү ч байна.
2 ИОХАН 1:6-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Бид Түүний тушаалын дагуу явах нь хайр юм. Та нар эхнээсээ сонссончлон хайр дотор явах нь тушаал юм. Олон мэхлэгч ертөнцөд гарч ирсэн. Тэд Есүс Христийг махбодоор ирснийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Энэ бол мэхлэгч бөгөөд антихрист юм. Та нар бидний гүйцэлдүүлснийг алдалгүй, харин дүүрэн шагналыг хүлээн авахын тулд өөрсдийгөө хяна. Хэтэрч, Христийн сургаал дор байдаггүй хэнд ч Бурхан байхгүй. Сургаал дор байгчдад Эцэг ч, Хүү ч байна.