2Иохан 1:6-9
Бид Түүний тушаалын дагуу явах нь хайр юм. Та нар эхнээсээ сонссончлон хайр дотор явах нь тушаал юм. Олон мэхлэгч ертөнцөд гарч ирсэн. Тэд Есүс Христийг махбодоор ирснийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Энэ бол мэхлэгч бөгөөд антихрист юм. Та нар бидний гүйцэлдүүлснийг алдалгүй, харин дүүрэн шагналыг хүлээн авахын тулд өөрсдийгөө хяна. Хэтэрч, Христийн сургаал дор байдаггүй хэнд ч Бурхан байхгүй. Сургаал дор байгчдад Эцэг ч, Хүү ч байна.
2Иохан 1:6-9