2 КОРИНТ 1:15-22

2 КОРИНТ 1:15-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

Энэхүү итгэлээр би эхлээд та нар уруу очихыг хүссэн нь та нар хоёр удаа нигүүлслийг аваасай гэсэнд юм. Би танайхаар дайрч Македонид очиж, Македониос дахин та нар уруу ирээд, Иудей уруу та нарын туслалцаатайгаар явах гэсэн юм. Иймд би үүнийг хийе гэж бодохдоо хэлбэлзээгүй биз дээ? Эсвэл би юм төлөвлөхдөө махан биеийнхээ дагуу төлөвлөж, түүнчлэн нэг дор “За, за”, “Үгүй, үгүй” гэдэг гэж үү? Харин Бурхан бол итгэмжитийн адил бидний үг та нарт “За ба үгүй” байгаагүй юм. Учир нь биднээр, тухайлбал надаар болон Силванаар, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь “За ба үгүй” байгаагүй. Харин Түүний дотор “За” байгаа юм. Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор “За” гэдэг. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан “Амен” гэдэг. Христ дотор биднийг та нартай хамт бататгаж тосолсон Тэр бол Бурхан мөн. Бас Тэр биднийг тамгалсан бөгөөд бидний зүрхэнд Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.

Хуваалцах
2 КОРИНТ 1 унших

2 КОРИНТ 1:15-22 Ариун Библи 2013 (АБ2013)

Энэхүү итгэлээр би эхлээд та нар дээр очихыг хүссэн нь та нар давхар нигүүлслийг аваасай гэснийх юм. Би танайхаар дайрч Македонид очиж, Македониос дахин та нар уруу ирээд, Иудей уруу та нараар үдүүлэх гэсэн юм. Иймд би үүнийг төлөвлөхдөө гоомой хандсан гэж үү? Эсвэл би юм төлөвлөхдөө махбодынхоо дагуу төлөвлөж, түүнчлэн нэг дор “За, за”, “Үгүй, үгүй” гэдэг гэж үү? Харин Бурхан итгэмжтэйн адил бидний үг та нарт “За ба үгүй” байсангүй. Учир нь биднээр, тухайлбал надаар болон Силуан, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь “За ба үгүй” байсангүй. Харин Түүний дотор “За” байдаг. Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор “За” ажээ. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан “Амен” гэдэг. Христ дотор биднийг та нартай хамт бататгаж тосолсон нь Бурхан мөн. Тэр биднийг бас тамгалсан ба зүрхэнд маань Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.

Хуваалцах
2 КОРИНТ 1 унших