2 КОРИНТ 1:15-22

2 КОРИНТ 1:15-22 АБ2004

Энэхүү итгэлээр би эхлээд та нар уруу очихыг хүссэн нь та нар хоёр удаа нигүүлслийг аваасай гэсэнд юм. Би танайхаар дайрч Македонид очиж, Македониос дахин та нар уруу ирээд, Иудей уруу та нарын туслалцаатайгаар явах гэсэн юм. Иймд би үүнийг хийе гэж бодохдоо хэлбэлзээгүй биз дээ? Эсвэл би юм төлөвлөхдөө махан биеийнхээ дагуу төлөвлөж, түүнчлэн нэг дор “За, за”, “Үгүй, үгүй” гэдэг гэж үү? Харин Бурхан бол итгэмжитийн адил бидний үг та нарт “За ба үгүй” байгаагүй юм. Учир нь биднээр, тухайлбал надаар болон Силванаар, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь “За ба үгүй” байгаагүй. Харин Түүний дотор “За” байгаа юм. Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор “За” гэдэг. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан “Амен” гэдэг. Христ дотор биднийг та нартай хамт бататгаж тосолсон Тэр бол Бурхан мөн. Бас Тэр биднийг тамгалсан бөгөөд бидний зүрхэнд Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.

2 КОРИНТ 1:15-22 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв