ШАСТИРЫН ДЭД 1:11-12
ШАСТИРЫН ДЭД 1:11-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурхан түүнд —Чи эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүнд, өстнүүдийнхээ үхлийг болон өөртөө урт насыг хүсэлгүй, харин чамайг хаанаар нь томилсон Миний ард түмнийг удирдахын тулд өөртөө мэдлэг, билиг ухааныг гуйн сэтгэлдээ ийн санаж байгаа учраас мэдлэг, билиг ухаан чамд өгөгдөнө. Урьд хожид ямар ч хаадын эдэлж байгаагүй эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүндийг Би чамд өгнө гэж айлдлаа.
ШАСТИРЫН ДЭД 1:11-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурхан түүнд —Чи эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүнд, өстнүүдийнхээ амийг болон өөртөө урт насыг хүсэлгүй, харин чамайг хаанаар нь томилсон Миний ард түмнийг удирдахын төлөө өөртөө мэргэн ухаан, мэдлэгийг гуйн зүрхэндээ ийн санасан учир мэргэн ухаан, мэдлэг чамд өгөгдөнө. Түүнчлэн урьд хожид ямар ч хаадын эдэлж байгаагүй эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүндийг Би чамд өгнө гэж айлдлаа.