1 ТИМОТ 1:6-14

1 ТИМОТ 1:6-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Зарим хүмүүс эдгээрээс няцаж, дэмий ярианд хэлбийн оржээ. Ингэхдээ тэд юу хэлж, юуны талаар итгэлтэйгээр баталж байгаагаа ч ойлгодоггүй боловч Хуулийн багш байхыг хүсдэг аж. Хэрэв хэн нэгэн үүнийг ёсоор нь хэрэглэвэл Хууль нь сайн гэдгийг бид мэднэ. Хууль нь зөв хүнд зориулагдаагүй, харин хуульгүй болон тэрслүү хүмүүс, бурханлаг бус болон нүгэлтнүүд, ариун бус болон бузар хүмүүс, эцэг эхээ алдаг хүмүүс, алуурчид, садар самуун хүмүүс, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүний хулгайч нар, худалч хүмүүс, тангаргаасаа няцагч хүмүүс болон эрүүл сургаалын эсрэг байгч алив бүхэнд зориулагджээ. Энэ нь надад даалгагдсан, Бурханы алдарт сайн мэдээний дагуу юм. Намайг хүчирхэгжүүлсэн бидний Эзэн Христ Есүст би талархдаг. Яагаад гэвэл Тэр намайг итгэмжит гэж үзээд үйлчлэл дээр тавьсан. Хэдийгээр би урьд нь доромжлогч, хавчигч, дээрэнгүй хүн байсан боловч өршөөлийг үзлээ. Учир нь би итгэлгүй байдал дотор мэдэхгүйгээр үйлдсэн юм. Христ Есүс доторх хайр ба итгэлийн хамт бидний Эзэний нигүүлсэл нь бялхлаас илүү байв.

Хуваалцах
1 ТИМОТ 1 унших

1 ТИМОТ 1:6-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Зарим нь эдгээрээс няцаж, дэмий чалчаанд хэлбийжээ. Тэд хуулийн багш байхыг хүсдэг ч юу хэлж, юу баталж байгаагаа ч ойлгодоггүй аж. Хэн нэгэн ёсоор нь хэрэглэвэл хууль нь сайн гэдгийг бид мэднэ. Хууль нь зөв хүнд бус, харин хуульгүй, тэрслүү, сүсэг бишрэлгүй, нүгэлтнүүд, ариун бус болон бузар, эцэг эхээ хороогчид, алуурчид, садарлагчид, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүн хулгайлагчид, худалчууд, тангаргаасаа няцагчид болон эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхэнд зориулагджээ. Энэ нь надад даалгагдсан, ивээлт Бурханы алдрын сайнмэдээний дагуу юм. Намайг хүчирхэгжүүлж, итгэмжит хэмээн үзээд үйлчлэлд тавьсан бидний Эзэн Христ Есүст би талархдаг. Би урьд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авав. Учир нь би үл итгэл дор мэдэхгүйгээр үйлдсэн юм. Эзэний маань нигүүлсэл Христ Есүс дэх хайр ба итгэлийн хамт бялхаж байв.

Хуваалцах
1 ТИМОТ 1 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна