1 ТИМОТ 1:6-14

1 ТИМОТ 1:6-14 АБ2004

Зарим хүмүүс эдгээрээс няцаж, дэмий ярианд хэлбийн оржээ. Ингэхдээ тэд юу хэлж, юуны талаар итгэлтэйгээр баталж байгаагаа ч ойлгодоггүй боловч Хуулийн багш байхыг хүсдэг аж. Хэрэв хэн нэгэн үүнийг ёсоор нь хэрэглэвэл Хууль нь сайн гэдгийг бид мэднэ. Хууль нь зөв хүнд зориулагдаагүй, харин хуульгүй болон тэрслүү хүмүүс, бурханлаг бус болон нүгэлтнүүд, ариун бус болон бузар хүмүүс, эцэг эхээ алдаг хүмүүс, алуурчид, садар самуун хүмүүс, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүний хулгайч нар, худалч хүмүүс, тангаргаасаа няцагч хүмүүс болон эрүүл сургаалын эсрэг байгч алив бүхэнд зориулагджээ. Энэ нь надад даалгагдсан, Бурханы алдарт сайн мэдээний дагуу юм. Намайг хүчирхэгжүүлсэн бидний Эзэн Христ Есүст би талархдаг. Яагаад гэвэл Тэр намайг итгэмжит гэж үзээд үйлчлэл дээр тавьсан. Хэдийгээр би урьд нь доромжлогч, хавчигч, дээрэнгүй хүн байсан боловч өршөөлийг үзлээ. Учир нь би итгэлгүй байдал дотор мэдэхгүйгээр үйлдсэн юм. Христ Есүс доторх хайр ба итгэлийн хамт бидний Эзэний нигүүлсэл нь бялхлаас илүү байв.