1 ПЕТР 4:12-19

1 ПЕТР 4:12-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх. Харин та нар Христийн зовлонгуудыг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Христийн алдар илчлэгдэхэд та нар баяр хөөртэйгөөр баярлах юм. Хэрэв та нар Христийн нэрээс болж зүхэгдвэл ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог. Та нараас хэн нь ч алуурчин, эсвэл хулгайч, эсвэл хорон мууг үйлдэгч юм уу, эсвэл бусдын хэрэгт хошуу дүрдэг нэгэн мэт бүү зовог. Хэрэв Христийнх гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул. Яагаад гэвэл шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайн мэдээг дагадаггүй хүмүүсийн төгсгөл юу болох вэ? Хэрэв зөвт хүн арай гэж аврагдах юм бол, бурхангүй хүн болон нүгэлтэн яах болж байна? Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод зөвийг үйлдэхдээ итгэмжит Бүтээгчид сүнсээ даатгаг.

Хуваалцах
1 ПЕТР 4 унших

1 ПЕТР 4:12-19 Ариун Библи 2013 (АБ2013)

Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх. Харин Христийн зовлонг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Түүний алдар илчлэгдэхэд та нар хөөрөн баярлах юм. Та нар Христийн нэрээс болж зүхэгдвээс ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог. Та нараас хэн нь ч алуурчин эсвэл хулгайч эсвэл муу муухайг үйлдэгч эсвэл бусдын хэрэгт хошуу дүрдэг нэгэн мэт бүү зовог. Хэрэв Христитгэгч гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул. Учир нь шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайнмэдээнд дуулгаваргүйчүүдийн төгсгөл юу болох вэ? Зөвт нь арай гэж аврагдах юм бол, сүсэг бишрэлгүй нь болон нүгэлтэн нь яах болж байна? Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод нь зөвийг үйлдэхдээ амиа итгэмжит Бүтээгчид даатгаг.

Хуваалцах
1 ПЕТР 4 унших