1Петр 4

4
Бурханы нигүүлслийн сайн нярвууд
1Иймээс Христ нэгэнтээ махбодоороо зовсон тул та нар ч гэсэн ижил санаагаар өөрсдийгөө зэвсэглэ. Учир нь махбодоороо зовсон нь нүглийг дуусгасан. 2Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм. 3Учир нь өнгөрсөн хугацаанд та нар завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх болон ёс бусын шүтээнд мөргөх явдлыг мөшгөн, харийнхны хүслийг гүйцэлдүүлж байсан чинь хангалттай. 4Энэ бүхэнд тэд та нарыг самуурлын урсгалд нь нийлээгүйд гайхширч, муу хэлдэг. 5Гэвч тэд амьд ба үхэгсдийг шүүхэд бэлэн байгч Түүнд тайлагнах болно. 6Учир нь энэ зорилгын үүднээс сайнмэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан. Ингэснээр тэд махбодоороо хүмүүсийн адил шүүгдсэн боловч, Бурханы хүслийн дагуу сүнс дотор амьд байх юм. 7Бүх юмсын төгсгөл ойр ирчихээд байна. Тиймээс бодлоготой, залбиралдаа эрүүл байгтун. 8Юуны өмнө, бие биенээ байнга хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халхалдаг.#Сур 10:12 9Гомдол үгүйгээр бие биендээ зочломтгой бай. 10Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил. 11Ярьдаг нь Бурханы илэрхийллээр яриг. Үйлчилдэг нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен.
Итгэгчийн хувьд зовох нь
12Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх. 13Харин Христийн зовлонг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Түүний алдар илчлэгдэхэд та нар хөөрөн баярлах юм. 14Та нар Христийн нэрээс болж зүхэгдвээс ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог. 15Та нараас хэн нь ч алуурчин эсвэл хулгайч эсвэл муу муухайг үйлдэгч эсвэл бусдын хэрэгт хошуу дүрдэг нэгэн мэт бүү зовог. 16Хэрэв Христитгэгч гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул. 17Учир нь шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайнмэдээнд дуулгаваргүйчүүдийн төгсгөл юу болох вэ? 18Зөвт нь арай гэж аврагдах юм бол, сүсэг бишрэлгүй нь болон нүгэлтэн нь яах болж байна?#Сур 11:31 (LXX) 19Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод нь зөвийг үйлдэхдээ амиа итгэмжит Бүтээгчид даатгаг.

Одоогоор Сонгогдсон:

1Петр 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү