1 КОРИНТ 7:32-35
1 КОРИНТ 7:32-35 Ариун Библи 2013 (АБ2013)
Гэвч та нарыг санаа зоволгүй байхыг би хүсдэг. Гэрлээгүй нь Эзэнд яаж таалагдах вэ гэж Эзэний юмст санаа тавьдаг. Харин гэрлэсэн нь эхнэртээ яаж таалагдах вэ гэж хорвоогийн юмст санаа тавьдаг бөгөөд тэрээр хуваагдсан байдаг аж. Гэрлээгүй ба онгон бүсгүй нь бие болон сүнсээрээ ариун байхын тулд Эзэний юмст санаа тавьдаг. Харин гэрлэсэн эмэгтэй нь нөхөртөө яаж таалагдах вэ гэж хорвоогийн юмст санаа тавьдаг. Би та нарыг боогдуулах гэсэндээ бус, харин та нарын тусын тулд зохистой байдлаар мөн сатааралгүйгээр Эзэнд үнэнч байхын чинь төлөө үүнийг хэлж байна.
1 КОРИНТ 7:32-35 Ариун Библи, 2004 (АБ2004)
Гэвч та нар санаа зовох юмнаас чөлөөтэй байхыг би хүсдэг. Гэрлээгүй хүн Эзэнд яаж таалагдах вэ хэмээн Эзэний юмсад санаа тавьдаг. Харин гэрлэсэн хүн эхнэртээ яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг бөгөөд тэр хүн хуваагдсан байдаг аж. Гэрлээгүй онгон эмэгтэй нь биеэрээ болон сүнсээрээ ариун байхын тулд Эзэний юмсад санаа тавьдаг. Харин гэрлэсэн эмэгтэй нь нөхөртөө яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг юм. Би та нарыг боогдуулах гэсэндээ бус, харин та нарын тусын тулд бөгөөд зохистой байдал болон эргэлт буцалтгүйгээр Эзэнд үнэнч байх байдлын чинь төлөө үүнийг хэлж байгаа юм.