1 КОРИНТ 7:32-35
1 КОРИНТ 7:32-35 АБ2004
Гэвч та нар санаа зовох юмнаас чөлөөтэй байхыг би хүсдэг. Гэрлээгүй хүн Эзэнд яаж таалагдах вэ хэмээн Эзэний юмсад санаа тавьдаг. Харин гэрлэсэн хүн эхнэртээ яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг бөгөөд тэр хүн хуваагдсан байдаг аж. Гэрлээгүй онгон эмэгтэй нь биеэрээ болон сүнсээрээ ариун байхын тулд Эзэний юмсад санаа тавьдаг. Харин гэрлэсэн эмэгтэй нь нөхөртөө яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг юм. Би та нарыг боогдуулах гэсэндээ бус, харин та нарын тусын тулд бөгөөд зохистой байдал болон эргэлт буцалтгүйгээр Эзэнд үнэнч байх байдлын чинь төлөө үүнийг хэлж байгаа юм.