ШАСТИРЫН ДЭЭД 29:10-13
ШАСТИРЫН ДЭЭД 29:10-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ингээд Давид бүх чуулганы нүдний өмнө ЭЗЭНийг магтахдаа —Бидний эцэг өвөг Израилийн Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай. Өө, ЭЗЭН минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан бөгөөд үнэхээр тэнгэр, газар дахь бүх юмс Таных билээ. Өө, ЭЗЭН минь, ноёрхол ч Таных бөгөөд Та Өөрийгөө бүхний тэргүүнээр өргөмжилдөг билээ. Эд баялаг, хүндлэл нь хоёулаа Танаас ирдэг, Та бүхнийг захирдаг ба Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг. Хэн нэгэн хүнийг агуу болгож хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг. Иймээс одоо, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны цог жавхлант нэрийг магтъя.
ШАСТИРЫН ДЭЭД 29:10-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Ингээд Давид бүх чуулганы нүдэн дээр ЭЗЭНийг талархан магтахдаа —Бидний эцэг өвөг Израилийн Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай. Өө, ЭЗЭН минь, тэнгэрт болоод газар дээрх бүх юмс Таных учир агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан Таных билээ. Өө, ЭЗЭН минь, Та, бүхний дээр эрхэм дээд тэргүүн тул хаанчлал Таных билээ. Эд баялаг, алдар хүндлэл аль аль нь Танаас ирдэг ба Та бүхнийг захирдаг. Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг бөгөөд агуу болгох хийгээд хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг. Тиймээс, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны яруу алдарт нэрийг магтъя.