СОЛОМОНЫ ДУУН 3:6-11

СОЛОМОНЫ ДУУН 3:6-11 АБ2004

Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуулан утаан багана мэт цөлөөс ирж яваа энэ юу вэ? Харагтун, энэ нь Соломоны нүүдлийн тэрэг агаад Израилийн хүчирхэг эрчүүдээс жаран хүчирхэг эр түүнийг хүрээлэн байна. Тэд бүгдээр илд агссан агаад тулаанд мэргэшсэн билээ. Шөнийн айдсаас тэд хамгаалан хүн бүр хажуудаа илдтэй аж. Соломон хаан Ливаны дүнз модоор өөртөө жууз тэрэг хийсэн билээ. Тэрээр дамнуургуудыг нь мөнгөөр, түшлэгийг нь алтаар, суудлыг нь нил ягаан бөсөөр хийсэн бөгөөд доторхыг нь Иерусалимын охид үзэмжтэйгээр доторлосон байв. Сионы охид оо, гарч ирэн, хуримынх нь өдөр буюу түүний зүрхний баяр баяслын өдөр Соломон хааныг эхийнх нь түүнд залсан титэмтэй байхыг нь үзэгтүн.