СОЛОМОНЫ ДУУН 3:6-11
СОЛОМОНЫ ДУУН 3:6-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуулан утаан багана мэт цөлөөс ирж яваа энэ юу вэ? Харагтун, энэ нь Соломоны нүүдлийн тэрэг агаад Израилийн хүчирхэг эрчүүдээс жаран хүчирхэг эр түүнийг хүрээлэн байна. Тэд бүгдээр илд агссан агаад тулаанд мэргэшсэн билээ. Шөнийн айдсаас тэд хамгаалан хүн бүр хажуудаа илдтэй аж. Соломон хаан Ливаны дүнз модоор өөртөө жууз тэрэг хийсэн билээ. Тэрээр дамнуургуудыг нь мөнгөөр, түшлэгийг нь алтаар, суудлыг нь нил ягаан бөсөөр хийсэн бөгөөд доторхыг нь Иерусалимын охид үзэмжтэйгээр доторлосон байв. Сионы охид оо, гарч ирэн, хуримынх нь өдөр буюу түүний зүрхний баяр баяслын өдөр Соломон хааныг эхийнх нь түүнд залсан титэмтэй байхыг нь үзэгтүн.
СОЛОМОНЫ ДУУН 3:6-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Утаан багана гэлтэй утлага мирр тэргүүтэй Арилжааны үнэрт энгэсгийг анхилууланхан Эзгүй цөлөөс ирж яваа энэ ер нь юу вэ? Энэ бол Соломоны нүүдлийн тэрэг, харагтун Израилийн хүчирхэг эрсээс жаран хүчирхэг эр түүний Эргэн тойронд нь явна. Тулаанд мэргэшсэн тэд бүгдээр илд агсжээ. Ташаандаа бүгд илдтэй, шөнийн аймшгаас хамгаалжээ. Соломон хаан өөртөө Ливаны модоор жууз хийжээ. Гар дамнуургыг нь мөнгөөр Ар түшлэгийг нь алтаар Дор суудлыг нь нил ягаан бөсөөр хийжээ Доторлохдоо Иерусалимын охид хичээжээ. Сионы охид оо, гарцгаа. Сэтгэл зүрхнийх нь баярын өдөр, хуримаар нь Соёрхож ээжийнх нь залсан титэмтэй Соломон хааныг харцгаа.