СОЛОМОНЫ ДУУН 3:1-5
СОЛОМОНЫ ДУУН 3:1-5 АБ2004
—Шөнөөс шөнөд би сэтгэлийнхээ дурлалт хүнээ орон дотроо хайна. Түүнийгээ би хайсан боловч олсонгүй. “Одоо би босож, хотоор явъя. Гудамж болон талбайгаар хэрэн, би сэтгэлийнхээ дурлалт түүнийгээ хайх учиртай”. Түүнийгээ би хайсан боловч олсонгүй. Хотыг тойрдог харуулууд намайг оллоо. “Сэтгэлийн минь дурлалт түүнийг та нар харав уу?” гэж би асуулаа. Тэднийг орхиод, удахгүй сэтгэлийнхээ дурлалт түүнийгээ би оллоо. Эхийнхээ гэрт түүнийг авчран, намайг олж тээсэн эхийнхээ өрөөнд оруултлаа би түүнээс зууран явуулсангүй. — Иерусалимын охид оо, хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая. Тааламжтай болтол хайрыг минь та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.