ДУУЛАЛ 27:1-6
ДУУЛАЛ 27:1-6 АБ2004
ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм. Хэнээс би эмээх юм бэ? ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм. Хэнээс би айх юм бэ? Миний өстөн ба дайснууд болох Бузар мууг үйлдэгчид махан биеийг минь залгихаар над уруу ирэхдээ Бүдэрч унацгаасан. Түмэн цэргүүд намайг бүслэвч Миний зүрх айхгүй. Миний эсрэг дайн гарсан ч, Энэ бүгдийн дунд би итгэлтэй байх болно. Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан. Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж, Түүний сүмд бясалгахын тулд Би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан. Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг Өөрийн асарт далдлах болно. Өөрийн майхны нууц газарт Тэр намайг нуух болно. Тэр намайг хадан дээр гаргана. Тэгээд миний толгой намайг тойрсон дайснуудын минь дээр өргөмжлөгдөж, Би Түүний майханд баяр хөөртэйгөөр өргөлүүдээ өргөнө. Би дуулна. Тийм ээ, би ЭЗЭНд магтаалуудыг дуулна.