ДУУЛАЛ 22:1-3
ДУУЛАЛ 22:1-3 АБ2004
Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхисон бэ? Миний ёолох дуу, миний авралаас Та юунд хол байна вэ? Бурхан минь ээ, би өдөр хашхирдаг боловч Та хариулдаггүй. Шөнө ч бас хашхирдаг боловч надад хариу үгүй. Гэвч Израилийн магтаал дунд сэнтийд залрагч аа, Та бол ариун юм.