ДУУЛАЛ 146:1-5

ДУУЛАЛ 146:1-5 АБ2004

ЭЗЭНийг магтагтун! Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун! Би амьддаа ЭЗЭНийг магтана. Би байх зуураа Бурхандаа магтан дуулна. Ноёдод бүү итгэ, Авралгүй хүний хүүд ч бүү итгэ. Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг. Иаковын Бурханыг өөрийн тусламж болгон, Өөрийн Бурхан ЭЗЭНд найдагчид юутай ерөөлтэй вэ!