ДУУЛАЛ 146:1-5
ДУУЛАЛ 146:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭНийг магтагтун! Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун! Би амьддаа ЭЗЭНийг магтана. Би байх зуураа Бурхандаа магтан дуулна. Ноёдод бүү итгэ, Авралгүй хүний хүүд ч бүү итгэ. Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг. Иаковын Бурханыг өөрийн тусламж болгон, Өөрийн Бурхан ЭЗЭНд найдагчид юутай ерөөлтэй вэ!
ДУУЛАЛ 146:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭНийг магтагтун! Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун! Амьддаа ЭЗЭНийг би магтана. Байх зуураа Бурхандаа магтан дуулна. Ноёдод, авралгүй хүний хүүд ч бүү итгэ. Сүнс нь гарч явах үед тэд газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр бодлууд нь мөхдөг билээ. Иаковын Бурханаар туслуулдаг, Бурхан ЭЗЭНдээ найдагч ерөөлтэй еэ!