ДУУЛАЛ 145:1-13
ДУУЛАЛ 145:1-13 АБ2004
Өө, Хаан болох Бурхан минь, би Таныг өргөмжилж, Таны нэрийг үүрд мөнхөд магтана. Өдөр бүр би Таныг магтаж, Таны нэрийг үүрд мөнхөд магтана. ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай бөгөөд Түүний агуу байдал хэмжээлшгүй билээ. Нэг үеийнхэн Таны үйлсийг нөгөө үеийнхэнд магтаж, Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана. Таны сүр хүчний цог жавхлант яруу алдар болон Таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно. Хүмүүс Таны сүрдмээр үйлсийн хүчийг ярих бөгөөд Би ч Таны агуу байдлыг тунхаглана. Тэд Таны элбэг баян сайн сайхны дурсгалыг хичээнгүйлэн ярих бөгөөд Би ч Таны зөв шударгын тухай баяртайгаар хашхирна. ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр агуу их юм. ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг. Өө, ЭЗЭН, Таны бүтээл бүхэн Танд талархал өргөх бөгөөд Таны бурханлаг хүмүүс Таныг магтацгаана. Тэд Таны хаанчлалын сүр жавхлангийн тухай ярьж, Таны сүр хүчний талаар өгүүлнэ. Энэ нь хүний хөвгүүдэд Таны хүчит үйлс болон Таны хаанчлалын сүр жавхлангийн яруу алдрыг мэдүүлэхийн тулд болой. Таны хаанчлал бол мөнхийнх бөгөөд Таны ноёрхол бол үеийн үед үргэлжилнэ.