ДУУЛАЛ 145:1-13

ДУУЛАЛ 145:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Аяа Хаан болох Бурхан минь, Таныг би өргөмжилж, Нэрийг тань үүрд мөнхөд магтана. Өдөр бүр би Таныг магтаж, Таны нэрээр үүрд мөнхөд сайрхана. ЭЗЭН аугаа бөгөөд Машид ихээр магтууштай Аугаа нь илрүүлшгүй. Нэг үеийнхэн нөгөөдөө Таны үйлсийг магтаж, Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана. Таны сүр хүчний жавхлант алдар болон Таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно. Түүнчлэн сүрдмээр үйлсийн тань хүчийг ярина. Мөн аугааг тань би тунхаглана. Таны элбэг сайн сайхны дурсгалыг тэд уудалж Таны зөвт байдлыг хашхиран дуулна. ЭЗЭН нигүүлсэнгүй хийгээд өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр аугаа их юм. ЭЗЭН бүгдэд сайн. Түүний өршөөлүүд бүтээл бүхнийх нь дээр байна. Аяа ЭЗЭН, Таны бүтээл бүхэн Танд талархах бөгөөд Бишрэлтнүүд тань Таныг магтацгаана. Тэд хаанчлалын тань жавхлангийн тухай ярьж, Таны сүр хүчний талаар өгүүлэх нь Хүний хөвгүүдэд Таны хүчит үйлсийг болон Хаанчлалын тань алдарт сүр жавхланг мэдүүлэхийн тулд болой. Хаанчлал тань мөнхийн хаанчлал бөгөөд Ноёрхол тань үеийн үед байна.

Хуваалцах
ДУУЛАЛ 145 унших

ДУУЛАЛ 145:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Өө, Хаан болох Бурхан минь, би Таныг өргөмжилж, Таны нэрийг үүрд мөнхөд магтана. Өдөр бүр би Таныг магтаж, Таны нэрийг үүрд мөнхөд магтана. ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай бөгөөд Түүний агуу байдал хэмжээлшгүй билээ. Нэг үеийнхэн Таны үйлсийг нөгөө үеийнхэнд магтаж, Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана. Таны сүр хүчний цог жавхлант яруу алдар болон Таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно. Хүмүүс Таны сүрдмээр үйлсийн хүчийг ярих бөгөөд Би ч Таны агуу байдлыг тунхаглана. Тэд Таны элбэг баян сайн сайхны дурсгалыг хичээнгүйлэн ярих бөгөөд Би ч Таны зөв шударгын тухай баяртайгаар хашхирна. ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр агуу их юм. ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг. Өө, ЭЗЭН, Таны бүтээл бүхэн Танд талархал өргөх бөгөөд Таны бурханлаг хүмүүс Таныг магтацгаана. Тэд Таны хаанчлалын сүр жавхлангийн тухай ярьж, Таны сүр хүчний талаар өгүүлнэ. Энэ нь хүний хөвгүүдэд Таны хүчит үйлс болон Таны хаанчлалын сүр жавхлангийн яруу алдрыг мэдүүлэхийн тулд болой. Таны хаанчлал бол мөнхийнх бөгөөд Таны ноёрхол бол үеийн үед үргэлжилнэ.

Хуваалцах
ДУУЛАЛ 145 унших