ДУУЛАЛ 142:3-6

ДУУЛАЛ 142:3-6 АБ2004

Миний сүнс миний дотор сульдах үед Та зам мөрийг минь мэдэж байсан. Явах замд минь Тэд намайг барихаар урхи нуусан байв. Баруун тал уруу харж ажиглаач. Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна. Надад зугтаах газар ч үгүй. Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй. Өө, ЭЗЭН, би Танд хандан хашхирсан билээ. Би “Та бол миний хоргодох газар, Амьдын газарт миний хувь юм. Хашхирах дууг минь анхаараач. Учир нь би маш дорд болгогдсон байна. Намайг хавчигсдаас минь авраач. Учир нь тэд миний хувьд хэт хүчтэй юм.