ДУУЛАЛ 139:13-24

ДУУЛАЛ 139:13-24 АБ2004

Учир нь Та миний эрхтнүүдийг хэлбэртэй болгожээ. Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ. Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай бөгөөд Миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм. Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Миний биеийн галбир Танаас нууцлагдаагүй юм. Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүдийн Нэг нь ч болоогүй байхад Тэд бүгд Таны номд бичигдсэн байжээ. Өө Бурхан, надад хандсан Таны бодлууд хичнээн нандин бэ! Тэдний нийлбэр хичнээн их вэ! Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна. Би сэрүүн байхдаа ч Тантай хамт байна. Өө, Бурхан, Та хорон муу хүнийг хядах ч болоосой. Тиймээс цус урсгагчид аа, надаас холдогтун. Учир нь тэд Таны эсрэг муугаар ярьдаг бөгөөд Таны дайснууд Таны нэрийг дэмий хоосноор ашигладаг. Өө, ЭЗЭН, Таныг үзэн ядагчдыг би үзэн яддаггүй гэж үү? Таны эсрэг босогчдыг би жигшдэггүй гэж үү? Би туйлд хүртэл тэднийг үзэн яддаг. Тэд миний дайснууд болсон. Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч. Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж, Мөнхийн зам уруу намайг залаач.