ДУУЛАЛ 129

129
Өгсөх дуу.
1“Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ”.
Одоо Израилиар хэлүүл.
2“Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ.
Гэвч тэд намайг дийлээгүй юм.
3Тариачин миний нурууг анжсаар хагалав.
Тэд урт шан татсан билээ”.
4ЭЗЭН бол зөв шударга юм.
Тэрээр хорон муу хүний уяаг тасалдаг.
5Сионыг үзэн ядагчид бүгд
Ичгүүрт орж, ухрагтун.
6Тэд ургахаасаа өмнө хатдаг
Дээвэр дээрх өвс ногоо мэт болог.
7Эдгээр нь хадланчийн атгыг ч,
Тариа багцлагчийн тэврийг ч дүүргэхгүй.
8Хажуугаар өнгөрөгчид ч
“ЭЗЭНий ерөөл та нар дээр байг.
Бид та нарыг ЭЗЭНий нэрээр ерөөе” гэж хэлдэггүй.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 129: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү